Д.Энхжаргал Г.Янсанжав нар нь талийгаачийн ясыг өндөлзтөл заргалджээ
Нийтэлсэн: 2015-11-10 01:16:51
Энэ явдал Монголбанкны 90 жилийн ойд зориулсан “Банк-90” номын дэд дэвтэр дэхь 122,124-р хуудсанд бичсэн зүйлээс болсон агаад энэ зунжин бөөн зарга дэгджээ. Г.Янсанжав нь 2014 онд “Монгол Улсад төв болон арилжааны гэсэн 2 шатлалт банкны тогтолцоог бий болгосон нөхцөл бүрдүүлсэн мину” гэсэн номыг ажлын тайлан хэлбэрээр бичжээ. Уг номын 47-р хуудсанд бичигдсэн Тээвэр хөгжлийн банктай холбоотой хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар бичигдсэн “Банк-90” товхимолын 122,124-р хуудсанд Судалгааны хэлтсийн дарга Амар оруулжээ. Уг хуудсанд “... Автозам банкыг Монгол банкны хяналтын хэлтсийн дарга Д.Энхжаргалынханд авах боломж олгосон. Учир нь би Д.Энхжаргалын эцэг …………-ыг Автозам банкны захирал Сангидоржид ярьж ажилд оруулсан юм. Гэтэл Сангидорж над руу ярьж, чиний ажилд оруулсан хүн чинь банкнаас мөнгө идсэн байна. Би халсан шүү гэсэн. Ямар учиртайг лавлахад хүү нь шоронгоос гараад Их сургуульд ороход нь төлбөрийг нь төлсөн байна. Ингээд халсан гэж хэлсэн. Би хариуд нь тэр мөнгийг нь цалингаас нь суутгаад л авчихгүй яасан юм бэ, юу гэж халсан юм бэ гэхэд одоо өнгөрсөн, халчихсан гэв. Моломжамц Энхжаргалыг хяналтын хэлтсийн дарга болгоод Автозам банкны гүйлгээг шууд зогсоосон. Хэсэг хугацааны дараа Тээвэр хөгжлийн банк нэртэйгээр нөгөө мөнгө идсэн …..-ыгаа захирлаар нь томилж ажиллуулсан байдаг юм” гэж бичигдсэн байжээ. Многолын банкны систэмд тасралтгүй 28 жил ажилласан Д.Энхжаргал хатагтай миний, миний эцгийн болон Тээвэр хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын ажил хэргийн нэр хүнд, хувийн нэр төр, алдар хүндэд ноцтойгоор халдаж гутаан доромжилсон гээд Г.Янсанжаваас 5 сая төгрөг нэхэж уучлал гуйхыг шаардан шүүхэд өгчээ. Харин нөгөө тал нь Автозам банкыг 1995 оны 3-р сарын 6-нд зогсоож, Тээвэр хөгжлийн банк гэж нэрлэж, 1997 оны 1-р сарын 22-нд “Анх замын сангийн хөрөнгөөр банкны үйл ажиллагаагаа эхэлсэн” гэснийг иш үндэс болгосон гэж маргажээ. Харин Ц.Д-ынхан хувь хөрөнгө нийлүүлээгүй тул банкыг авах давуу эрх байгаагүй, өдгөө Д.Энхжаргал нь Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгч биш учраас хувь нийлүүлэгчдээс уучлалт гуйхыг шаардах эрхгүй гэж няцаажээ. Ер нь тухайн үед банкны захирлыг Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал санал болгодог хуультай байсан гэнэ. Үүний дагуу “…Д.Энхжаргал албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрийн ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг Тээвэр хөгжлийн банкны захирал болгосон байж болзошгүй, зүй нь хөрөнгийг бий болгосон Сангидорж нь захирлаар үлдэх байсан юм…” гээд ”… Д.Энхтайван УИХ-ын гишүүн болж дүү Д.Энхжаргал Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал болоод л энэ гэр бүл банктай болсон. Талийгаач Ц.Д миний хүргэн ах, бид садан хамаатан улс…. надад бүх юмаа ярьдаг, Д.Энхтайванаас юмаа маш нуудаг, битгий хэлээрэй гэдэг байсан…нас барахад нь дэргэд нь эднээс нэг ч хүн байгаагүй. Харин ч гадаад, дотоодын хүмүүстэй шүүхдэж, нэрийг нь гаргаж, ясыг нь өндөлзүүлж байна…” гэжээ. Г.Янсанжавд “Оюуны ундраа” компаний захирал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Отгонбаяр нь Тээвэр хөгжлийн банкны захирлаар ажиллах санал тавьж байжээ. Ингээд Д.Энхжаргал нь “Банк-90” дэд дэвтрийг үндэслэн бичсэн Монгол банкны 90 жилийн ойн түүхийг өөрчлөх бодит үнэнийг үгүйсгэсэн, миний регистрийн дугаарыг ашиглаж үл хөдлөх хөрөнгө, хадгаламж, иргэний бүртгэл мэдээллийг авч хувь хүний нууцад халдсан хэмээн сөрөг нэхэжмлэл гаргаж бас 5 сая төгрөг нэхэмжилжээ. Хариуд нь Д.Энхжаргалын тал ахин нэхэмжлэл гаргаж Д.Энхтайван нь 1996-2000 онд гишүүн байснаас өөрөөр төрд ажиллаагүй байхад төрөөс төрсөн тэрбумтан гэж гүтгэсэн, ах минь надад бүх юмаа ярьдаг, Энхтайванаас юмаа маш нуудаг гэх мэтээр ах дүүсийг хооронд нь хагаралдуулсан, манай удмын ургийн бичиг, эцэг эхээс үлдээсэн баримтаар Г.Янсанжав нь бидний хамаатан садан биш гээд “энэ хүний эрүүл мэнд, саруул ухаанд эргэлзэж байна” гэсэн тайлбар гаргажээ. Одоогоор Г.Янсанжав нь нэг сая төгрөгний төлбөрд унаад байна. Хэрүүлийн алим болсон “Монгол Улсад төв болон арилжааны гэсэн 2 шатлалт банкны тогтолцоог бий болгосон нөхцөл бүрдүүлсэн мину” гэдэг номыг 200 ширхэг хэвлүүлсэн байх бөгөөд 73 ширхэгийг буцаасан, үлдэх 127 ширхэг нь нийтэд тараагдаагүй байжээ. Мөн “төрөөс төрсөн тэрбумтан”-аар цоллуулсан Д.Энхтайван нь Тээвэр хөгжлийн банкны 75 хувийг эзэмшдэг гэнэ.
NUUTS.mn
