Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч Си даргын гарыг хэдэн минут атгах вэ ?

Нийтэлсэн: 2015-11-09 06:57:54

40 гаруй жил уулзаагүй гэх Хятад, Тайваны ерөнхийлөгч нар уулзаад 48 цаг ч болоогүй байна. Ууулзалтын үеэр Хятадын дарга арлын улсын ерөнхийлөгчийн гарыг атгачихаад тавихгүй байсныг хэвлэлүүд онцолж байна. Зарим нь бүр гурван минут атгаж зогссон гэж бичиж байна. Үүнээс үзэхэд Бээжин тайвань ахан дүүсээ үнэхээр их санажээ. Хоёр хятад улсын ерөнхийлөгч нар уулзаад 48 цаг ч өнгөрөөгүй байхад манай Ерөнхийлөгч урд хөршийг зорилоо. Энэ удаагийн айлчлал нь цаг хугацааны хувьд ч тун эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. Яг л удаан уулзаагүй гурван ах дүү цаг болзоод уулзаж байгаа юм шиг.  Ажигч гярхай гадны хэвлэлийнхэн үүнийг анзаарах нь мэдээж.  Гэхдээ  дэлхийн томчуудтай уулзах дуртай Ц.Элбэгдоржийн хувьд уулзах цаг үе, уулзалтын үр дүнд төлийлэн ач холбогдол өгдөггүй. Путин, Си нартай уулзаж л байвал болоо гэдэг болсон. Түүнээс биш гарах үр дүн ямар ч байх хоёрдугаар зэргийн асуудал болсон.  Хоёр хөршийн удирдагчтай олонтоо уулзсан бүхий л төмөр зам хийн хоолой нь Монголыг тойрон тавигдахаар боллоо.  Хэдий ажиглагч нэртэй ч Шанхайн хамтын нийгэмлэгийн бараг гишүүн болсон гэхэд хилсдэхгүй.  Үр дүнгүй энэ олон  уулзалтаас зөвхөн уулзсан гар барьсан, манай саналыг хүлээн авсан гэдэг л факт үлддэг. Монголын талд ашигтай нэг ч асуудал шийдэгдээгүй.  Харин өдгөө нэг тэрбум долларын төлөө явж байна. Си Тайваны ерөнхийлөгчийн гарыг атгачихаад тавихгүй байсан шиг энэ удаад манай хүн Хятадын даргын гарыг хэдэн минут сэгсчих бол гэдэг нь сонин.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших