“Говь транс ложистикс" компани ажил хаялтыг ингэж дардаг
Нийтэлсэн: 2015-11-09 02:49:46
Монголын компаниудад бизнесийн соёлийн гэрэл гэээ тусахад өдий байна. Захирлууд нь ч энэ тал дээр хаалтай байхыг илүүд үздэг нь ажил хаягсадыг халж шийтгэдэгээс харагддаг. Хятадын нутагт хоолны мөнгөгүйгээс 4-5 хоног машиндаа хонож өлсөж зовсон “Говь транс ложистикс" компаний нүүрс зөөдөг 20 гаруй жолооч буцаж ирээд ажилдаа гаралгүй зогсолт зарлажээ. Компаний ҮЭХ-ныхон асуудлыг зохицуулах гэсэн боловч чадаагүй агаад харин ч ажил хаялтыг өдөөн турхирсан хэмээн өөрсдөө ажлаасаа халагджээ. Тус компани нь гурван жил гаруй ажиллаж урагшаа нүүрс зөөсөн, ҮЭХ-ны сонгуультай С.О, О.Ч нарын жолооч нарыг ажилт хаялт зохион байгуулсан хэмээн ажлаас нь халжээ. Жолооч О.Ч нь компаний гүйцэтгэх захиралдаа “ та Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын зөвлөлийн дарга байж бид нарын эрх ашгийг хамгаалж болохгүй юм уу” гэж хэлсэний төлөө л халагджээ. Гэтэл энэ нь ажил хаялт биш байсан гэнэ. “Говь транс ложистикс"-ийн удирдлагуудын ажил хаялт болсон гээд байгаа өдрүүд нь бямба, бям гариг байжээ. Бямба гаригт тээвэр хагас хийгддэг, ням гаригт хил хаадаг тул ажилд гардаггүй. Компаний удирдлага нь “хууль бус ажил хаялтыг удирдан, зохион байгуулж, ажил олгогчид орох байсан тээврийн орлого 61.9 сая төгрөгийн хохирол учруулж, сул зогсолтоос үүссэн 6.9 саяын зардал гарч, нийтдээ 68.8 сая төгрөгийн алдагдалд оруулсан” гэж буруутгажээ. Энэ ажил хаялтаас болж компанийн нэр хүнд бусад тээврийн компаниудын дунд унасан гэнэ. Харин халагдсан жолооч нар биднийг хүний нутагт хоолны мөнгөгүй явуулж кабиндаа хонож ядарч зүдэрч явсанаас “Говь транс ложистикс"-ийн нэр хүнд унасан хэмээн эсэргүүцжээ.
NUUTS.mn
