Нууц мэдээллийн уурхай

“Есөн шижир” ББСБ-ын барьцаанд байсан 9911-тэй дугаараас болж зодоон гарчээ

Нийтэлсэн: 2015-11-06 01:56:57

9911-тэй дугаар нэр төрийн баталгаа гэдэг үнэн бололтой. Энэ дугаарыг банк  санхүүгийнхан барьцаанд авдаг бол иргэд булаацалдаж зодолддог гэнэ. Саяхан   “Нисора” цамхагт байрлах “Есөн шижир” ББСБ-ийн үүдэнд хоёр эмэгтэй барьцаанд тавигдсан 99112…5 дугаараас болж зодолдож нэгнийгээ гэмтээжээ. Зодсон гэх уг дугаарыг худалдаж авахаар ирсэн Ц.Сү нь “…манай нөхөр 9911-тэй дугаар зарах хүн байна гээд Мө-гийн дугаарыг өгсөн. Би холбогдож зарах дугаарын тухай асуухад бэлэн мөнгөөр зарна гээд бид “Улсын их дэлгүүр”-ийн дэргэд уулзсан…дараагийн удаад “Нисора” цамхгийн дэргэд уулзсан. Уг дугаарыг “Есөн шижир” ББСБ-ын барьцаанд байгаа тухай мэдсэн. Сү хэлэхдээ  та хоёр барьцааны мөнгийг нь төлчих би дараа нь дугаараа таны нэр дээр шилжүүлээд өгье гэсэн. Тэгэхэд нь би мөнгөний барьцаанд байгаа дугаар авахгүй гээд явах гэхэд та нар авчих л даа гээд гуйгаад явуулахгүй байсан. Тэгэхэд нь нотариат орж гэрээ хийгээд бид мөнгөө төлөөд дугаарыг чинь авъя гэхэд Мө тэгж болохгүй, аарин “Есөн шижир” ББСБ руу  ороод та нар миний зээлийг төлөөд би эдийн засагчаас нь дугаараа зарах тухай бичиг аваад “Мобиком” руу явъя гэсэн. Хэлсэнийх нь дагуу  “Есөн шижир”-ын эдийн засагчаас энэ дугаарын барьцааг төлөөд өөрсдийн нэр дээрээ шилжүүлж болох уу гэхэд эдийн засагч мэдэхгүй, би хэлж мэдэхгүй байна юу ч гэсэн бичиг аваад яв гэсэн. Тэгэхээр нь би энэ дугаарыг өөрийн нэр дээр авах гэж байснаа больж компанийнхаа нэр дээр шилжүүлэхээр болсон. Бид мөнгөө төлөөд дугаарыг авах гэхэд Мө манай нөхрийн иргэний үнэмлэхний хуулбар дээр баахан юм бичээд байхаар нь бид түүний дугаарыг авахаа ерөөсөө болиод явах гэхэд нөхрийн иргэний үнэмлэхний хуулбарыг өгөхгүй байсан. Би гараас нь хуулбараа авах гээд булаацалдаж байсан нь үнэн…Мө өөрөө эхэлж миний үснээс зулгаасан” гэжээ. Харин дугаарын эзэн нь бүх зүйл “Есөн шижир” ББСБ-аас болсон гэжээ. Тэрээр дугаараа 996 оноос хойш ганцаараа эзэмшиж иржээ. “Сү нөхрийн хамт миний дугаарыг 12 сая төгрөгөөр худалдаж авъя гэж ярьсан. Би 9911-тэй дугаар маань “Есөн шижир” ББСБ-д зээлийн барьцаанд байгаа. Та хоёр барьцааны зээлийг төлчихвөл би дугаараа аваад та хоёрын нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Бидний дунд үүссэн маргааны эхлэл нь “Есөн шижир” ББСБ-с үүдэлтэй. Учир нь энэ байгууллага анх зээлийн гэрээ байгуулахдаа миний дугаарыг барьцаалж 12 сая төгрөг хүртэл зээл авч болно гэж байсан боловч сүүлдээ гэрээний нөхцөлөө зөрчиж 8.8 саяын зээл өгчихөөд танд үргэлжлүүлэн зээл олгохгүй, өмнөх зээлээ төл, үгүй бол таны дугаарыг зарж борлууллаа гэсэн…эдийн засагч Ганзориг намайг дугаараа зарж борлуулахад ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн бичиг хийж өг гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ бичгийг хийж өгч болно гэхдээ би үлдэгдэл мөнгө болох 3.2 сая  төгрөгөө авах тухайгаа тайлбартаа бичнэ гэж хэлсэн. Тэгээд би нөхрийх нь иргэний үнэмлэхний хуулбарын доод хэсэгт дээрх тодорхойлолтыг бичиж байхад Сү ерөөсөө энэ дугаарыг авахаа болилоо, манай нөхрийн иргэний үнэмлэхний хуулбарыг өг гээд миний хоёр гарыг барьж толгой руу гараараа нэг удаа цохисон…үүд рүү чирж гаргасан.Энэ байдал надад их хүнд туссан тул би газар суугаад уйлсан. Мөн би цагдаагийн байгууллагад анх гомдол гаргахдаа “Есөн шижир” ББСБ-ыг шалгаж өгөөч гэж гомдол гаргасан байхад үүнийг шалгалгүй Сү-д эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтыг хөтөлж явуулсан гэж үзэж байна. Энэ ББСБ-ын асуудлыг дахин шалгаж өгнө үү” гэжээ. Харин “Есөн шижир”-ийнхэн “Тэд л бие биедээ үл итгэснээс болж хоорондоо муудалцаж маргалдсан. Манай байгууллага Мө нь дээрх дугаарыг Сү-гийн нэр дээр шилжүүлэхэд ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн  тодорхойлолтыг бичүүлж авах ёстой байсан. Гэтэл Мө тодорхойлолт бичсэн цаасаа өгөхгүй гэснээс болж маргаан болсон.  Тэд манай байгууллага дотор маргалдсан тул тэднийг үүд рүү гаргасан..чанга орилох чимээ гарсан. Дараа нь харахад Мө уйлчихсан, Сү -гийн үс нь сэгсийсэн байсан” гэжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших