Нууц мэдээллийн уурхай

Ахлах зөвлөх гэдэг албан тушаал байдаггүйг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго баталжээ

Нийтэлсэн: 2015-11-06 01:15:30

АН-аас хоёр том ч нүүрсний хэрэг гарлаа. Эхнийх нь Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн дээлийг нөмрүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг байсан. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Засгийн газрын түвшинд баилагдсан “Нүүрс” хөтөлбөр гэж ерөөсөө байгаагүй гэсэн мэдүүлэг өгч олныг гайхшруулсан. Тэгвэл бүр ахлах зөвлөх гэсэн албан тушаал ч байдаггүй гэнэ. Энэ тухай ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонго”… Харин Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар тогтоолд Ерөнхий сайдын ажлын 7, зөвлөх шадар туслах 1, шинжээч 1, туслах ажилтан 1 гэсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Яагаад ахлах зөвлөх гэж байдаг гэхээр тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа 10 хүнийг хариуцсан албаны даргын үүрэгтэйгээр хариуцдаг учраас ахлах зөвлөх гэж нэрлэгддэг юм. Албан ёсоор ахлах зөвлөх гэсэн албан тушаал байхгүй. Хуучин бол Ерөнхий сайд зөвлөхүүдийн ажил үүргийн хуваарийг гаргаж баталдаг байсан. Одоогийн байдлаар ажлын байрны тодорхойлолт байдаг эсэхийг мэдэхгүй ба хараагүй Зөвлөх, ахлах зөвлөх гэсэн албан тушаал бол орон тооны ажил албан тушаал юм. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу аливаа нэг өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний сургалт гэсэн ажлаас өөр ажил хийхийг хориглодог юм. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй аливаа нэгэн ажлыг засгийн газрыг төлөөлж ажиллаж болохгүй гэсэн үг. Харин ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр хяналт тавьж ажиллахыг үгүйсгэхгүй. Ахлах зөвлөх Л.Гансүхийн гарын үсэг бүхий албан бичгийг нэгдүгээрт хэрэг эрхлэх газрын нэгж ийм албан бичиг явуулах эрхгүй, хоёрдугаарт явуулах гэж буй албан бичгийг хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар явуулах ёстой. Намайг ажиллаж байхад надаар оруулж хянуулаагүй албан бичиг байна. Гуравдугаарт албан бичигт дурдагдсан асуудал нь ахлах зөвлөх гэсэн албан тушаалтны эрх хэмжээнээс хэтэрсэн байна...” гэсэн мэдүүлжээ. Үүнээс харахад Шинэчлэлийн Засгийн газар толгойноосоо эхлээд эмх замбараагүй, дураараа дургисан байдалтай ажиллаж иржээ. Харин Заяагийн том нүүрсний хэрэгт үүнээс ч илүү инээдтэй эмгэнэлтэй явдал олноороо гарч ирэх байх…

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших