Нууц мэдээллийн уурхай

О.Магнай 20 хоног углах хувцас өгдөг, Д.Сумъяабазар хоёр цаг болоод гарах цийдэм өгдөг гэнэ

Нийтэлсэн: 2015-11-06 01:12:36

Нийслэлийн СХД-д саяхан нэгэн судалгаа явуулжээ. Уг судалгаагаар УИХ-ын гишүүн, аварга, дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар рейтинг тун базаахгүй гарч нэр дэвшээгүй байгаа О.Магнайгаас ч дор орсон гэнэ. Энэ нь мэдээж дараагийн сонгуулиар дархан гарна хэмээн итгэж суусан аваргын фракцийг сандаргажээ. Эхний удаад хэл амтайхан гарсан ч дараагийн сонгуулиар баараггүй ялна гэж байтал АН-ын “шоучин” гэх залуугаас доогуур рейтингтэй болчихсон байжээ. Д.Сумъяабазарын хувьд дээгүүрээ дэмжлэг ихтэй ч доогуураа “хөл” муутай болсон гэнэ. Намын хорооныхоо нэр сүр муутай хэдэн архагуудаа дагахаас бус жирийн гишүүдтэй төдийлэн харьцдаггүй. Дүрэм ёсоор хийх аль хэдийн хийсэн байх учиртай намын хорооны хурлаа ч хийсэнгүй. Энэ мэтээр намын гишүүд дэмжигчдтэйгээ “бид хамтдаа” байж чадсангүй. Саяхан зохион байгуулсан “Бид хамтдаа” форум дээр “Асуудал байвал бид шийдье” гэх мэтээр ярьсан нь олон хүнийг гайхшруулж дургүйг нь төрүүлсэн. Ялангуяа “асуудал байвал…” гэсэн нь дүүргээр нь дүүрсэн үй түмэн зовлон бэрхшээлийг одоо болтол олж хараагүй яваа юм уу гэж эргэлзэхэд хүргэжээ. Харин О.Магнай нь ядуурал ихсэж, тусламж дэмжлэг хэрэгтэй иргэд олширсоныг олж хараад дэм болгож хувцас тараасан. Үүнийг нь манай дүүгийн иргэдийн ядуу доройгоор тохуурхлаа хэмээн баахан мууллаа. Харин хувцас авсан хүмүүс Магнай хорь хоног мөрөндөө углах хуувцас өгсөн бол Сумъяабазар хоёр цаг болоод ходоодноос гарах цийдэм өгсөн гэж ярьж байна. Энэ нь аварга гишүүний алдартай “айрагтай” уулзалтыг хэлж байгаа хэрэг аж. Хэрвээ өгье гэвэл О.Магнайг ахиж хувцас тааарахгүй болтол нь шинэ, брэндийн хувцсаар иргэдээ “хангачих” хөрөнгөтэй эр. Гэхдээ үндэсний бөхийнхэн авдаг, сумогийнхан өгдөг гэж олон нийт ярьдаг.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших