Путинд хамгийн дургүй үндэстнээр норвегичууд тодорчээ
Нийтэлсэн: 2015-11-05 07:10:24
Европын холбооноос явуулсан судалгаагаар барууны өндөр хөгжилтэй орны иргэд Оросын ерөнхийлөгч Путинд таагүй ханддаг болохыг тогтоожээ. Тэгвэл хуучин социалист лагерьд хамаарагдаж байсан зүүн Европын улсуудад талархагчидын хүрээ нь өргөн байдаг гэнэ. Уг судалгаагаар Норвегийн хүн амын 80 хувь нь Путины гадаад бодлогийг эсэргүүцдэг аж. Араас 60-80 орчим хувьтайгаар Голланд, Финлянд оржээ. Герман, франчуудын талаас илүү хувь нь мөн сөрөг бодолтой явдгаа илэхийлжээ. Хуучин социалист орнуудаас Польш, Чехийн иргэд Путинд таагүй ханддаг бол Серб, Болгар зэрэг орны хүн амын 60 орчим хувь нь Путиныг дэмждэг гэсэн тооцоо судалгаа гарчээ.
NUUTS.mn