Нууц мэдээллийн уурхай

Хилийн цэргийн 0311-р ангид трубадуулсан цэрэг хүнд гэмтэл авчээ

Нийтэлсэн: 2015-11-05 05:49:16

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа"  хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ ангид цэргийн сахилга бат дүрэм журам алдагдаад уджээ. Энэ оны 1-р сарын 15-нд  хугацаат цэргийн алыан хаагч Л.Отгонсүх нь 2015 оны 1 дүгээр сарын 13-ны орой байлдагч С.Б-г зэвсэг /төмөр/ хэрэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгтээ таван сар баривчлах ялаар шийтгүүлж байжээ. Тэрээр бараг нэг метр урт трубагаар хохирогчийг араас нь цохьсоноор дагз хэсгийн тархины эдийн дунд зэргийн няцрал,дагзны ясны цуурал,тархи доргилт, гэмтлийн дараах дунд чихний үрэвсэл,зүүн чамархай дагзны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулжээ. Хэрэгтэн энэ тухайгаа “..”2015 оны 1-р сарын 13-ны өдөр бид нар өдрийн хоолондоо орчихоод жагсчихаад тараад зогсож байтал хохирогч миний араас өшиглөсөн би эргэж хараад яаж байгаа юм вэ гэхэд чамайг өшиглөхөд яадаг гээд маргалдахад түрүүч Баасандалай ирж болиулсан…орой 00-руу орж байхаар нь би араас нь ороод үүдэнд турбо байсныг аваад араас нь  цохичихсон” гэжээ. Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгийн эрхлэгч эмч  “…Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн сувилагч Дэлгэрмаа утсаар ярьж хугацаат цэргийн албан хаагч тархиндаа гэмтэл авчихсан байна,танай эмнэлэг рүү тээвэрлэж явна гэх дуудлагын дагуу би эмнэлэг дээр иртэл С.Билгүүн гэдэг байлдагч байсан бөгөөд биеийн байдал хүнд, шокийн байдалтай,даралт унасан, судасны цохилт тоологдохгүй,бөөлжсөн байдалтай байсан.Мөн зүүн чихнээс нь цус гарч байсан ба биеийн халуун 320, орчны харьцаа сул, асуултанд тодорхой хариулт өгч чадахгүй байсан. Тухайн үед холбогдох эмчилгээг эхлүүлж 7 хоног эмчлээд аймагт хүргүүлсэн” гэжээ.  Ц.Даваасүрэн манай нутгийн цэргүүд хохирлоо гэсэн бол энэ удаад зодсон цэрэг нь Хөвсгөлийн Түнэл сумынх гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших