Нууц мэдээллийн уурхай

Экс тэргүүн Р.Адьяаг өмгөөлөгчтэй хуурамч гэрээ хийсэн гэжээ

Нийтэлсэн: 2015-11-05 05:18:11

Монголын нийгэм тэг чигээрээ бие биенээ хуурсан хулхидсан байгууллага хүмүүсээр дүүрсэн бололтой. Өдгөө гэрээ контракт ч хуулийн хүчин төгөлдөр чадамжаа алдаж байна. Монголын Анчдын нийгэмлэг “Байгаль” ордон цогцолборыг нь төрийн өмчид авах гээд байсан ТӨХ-той хийсэн хүч тэнцвэргүй тулаанд нь эрх ашийг нь хамгаалж өмчлөлд нь хэвээр үлдээж  чадсан өмгөөлөгчид амласан шагналын байраа өгөхгүй гэжээ. Харин ч экс тэргүүн Р.Адьяатай хуйвалдаж хийсэн хуурамч гэрээгээр шагнал нэхлээ хэмээн буруутгажээ. Тухайн өгөөөлөгч 2013 оны 6-р  сарын 12-ны өдөр “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулан шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-д холбогдох Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй “Байгаль” ордны цогцолборын өмчлөлтэй холбоотой маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болжээ. Гэрээ ёсоор дээрх ордныг “Монголын анчдын нийгэмлэг”-ийн ТББ-ын өмч хэвээр үлдсэн тохиолдолд хөлсөнд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр барих орон сууцнаас 30 м.кв байрыг олгохоор тохиролцжээ. Тэр үед анчдын байдал тун хүнд байсан гэнэ. ТӨХ “Байгаль ордны цогцолбор”-ын өмчлөгч нь төр болохыг тогтоолгоод  барилгыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр ажиллаж байжээ. Шүүхийн ажиллагаа явсаар УДШ  цогцолборыг нь нийгэмлэгийн өмч болохыг нь тогтоожээ. Ийнхүү өмгөөлгч үүргээ биелүүлээд “Монголын анчдын нийгэмлэг”-ийг амласанаа өгөхийг хүсэхэд “но” гэжээ.  Харин ч тухайн үеийн тэргүүн Р.Адъяа болон өмгөөлөгчийн хоорондхи гэрээг хуурамч гэж мэдэгджээ. “Байгаль” ордны өмчлөлийн холбогдолтой шүүхийн маргаан 2013 оны 8-р сарын 15-ны өдөр эхэлсэн бол нөгөө гэрээ нь хоёр сарын өмнө буюу 6-р сарын 12-ны өдөр байгуулагдсан гэнэ. Үнэндээ тэр нь 2013 оных бус харин ч цаг хугацааны хувьд нөхөж хийсэн, 2015 оны 1-р сарын 28-ны өдөр үйлдэн  санхүүд 2015 оны 3-р сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн гэжээ.  Хуурамч гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн болох нь компьютерийн файлд нь хадгалагдан үлджээ.  Тэргүүн асан Р.Адъяа нь “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-ын дүрмийн 4 дүгээр бүлгийн 9 дэх хэсэгт заасны дагуу “...санхүү, үндсэн хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлаар удирдах зөвлөлд хандах” гэснийг зөрчин дангаараа шийдвэр гаргасан болж таарчээ. Түүнээс гадна өмөөлөгч нь нийтдээ 1.5 сая төгрөгийн өмгөөллийн хөлсөө авчихсан, шүүх хуралд нь өөр өмгөөлөгч нар ““Монголын анчдын нийгэмлэг”-ийн эрх ашгийг хамгаалж оролцсон гэж мэдүүлжээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших