“Ханкүүк Ай Эм Эс” компаний захирал экс найз бүсгүйнхээ нүцгэн зургийг фэйсбүүкээр цацна гэж сүрдүүлжээ
Нийтэлсэн: 2015-11-05 02:57:25
Хичнээн хайртай итгэдэг ч найз залуудаа ч нүцгэн зургаа авахуулж болохгүй гэдгийг харуулсан хэрэг гарчээ. А.А гэдэг бүсгүй нь экс хамтран амьдрагч болох “Ханкүүк Ай Эм Эс”компаний захирал Т.О-г гуйгаад байхаар нэг удаа нүцгэнээр зургаа авахуулсан гэнэ. Гэтэл салсны дараахан нь компаний захирал уг зургийг дарамтлах зэвсэг болгон ашиглаж бүсгүйг бүтэн жил хагас зовоожээ. Харилцаа тасарсан байхад ч “чиний нүцгэн зургийг фэйсбүүкд тавина, найзуудад чинь явуулна, ажил дээр чинь тараана гэж мэтээр тасралтгүй сүрдүүлж иржээ. Мөн өөр хүнтэй болсонд нь хардаж хорсохдоо “UB” март дэлгүүрийн гадна талд байсан бүсгүйн “Ниссан Патрол маркийн автомашины зүүн урд хаалга дээр “банзал” гэж хэмээн бичиж хоёр ч удаа машиных нь толийг хугалжээ. Хохирогч тэрхүү аймшигт цаг хугацааны тухай “..Би энэ хүнтэй 2011 оны сүүлээс 2013 оны 1-р сарг хүртэл үерхсэн. Үерхэж байх хугацаандаа уг нь янз бүрийн зэрлэг авир гаргаж байгаагүй ч ер нь ааштай, огцом ууртай хүн болохоор нь би салья гэж хэлээд салж байсан юм. Салсанаас хойш л догшроод чи миний амьдралыг үрсэн, чамаас өшөө авна, хүмүүс явуулж алуулна, хүчиндүүлнэ, удахгүй чамд муу юм тохиолдоно тэрийг хэн ч мэдэхгүй гэх зэргээр дарамтлах болсон…. манай ээж рүү залгаад хэрүүл хийдэг, ажил дээр ирээд Ар ирсэн үү гээд сахиад суучихдаг болсон. Энд тэнд санаандгүй тааралдахаараа миний нүдэнд битгий харагдаарай, харагдвал өөртөө гомдоорой, ална чамайг, эсвэл Монголоос зайлаарай гэж заналхийлдэг. Эдгээр үгсийг байнга хэлдэг. Над руу явуулсан мессэж, шуудан захиа зэрэг нь бүгд надад байгаа. Айлгаж дарамтлах бүрдээ “Ахан дүүсийн холбоо”-ныхныг явуулна гээд байдаг юм. Энэ нь ямар учиртай холбоо, хүмүүс болохыг мэдэхгүй байна. …би өөрийн найз залуу болох Эр-ийн талбайн урд буюу Ленин клубын автобусны буудлын хажууд машинтай явж байхад Т.О машинтайгаа зэрэгцэж ирсэнээ шахаж хөөсөөр байгаад Буянгийн барилгын орчимд гүйцэж түрүүлээд зам хаагаад зогсчихсон. Тэгээд хашгирч бууж ирээд манай машины жолоочийн талын толийг нааш цааш нь хүчтэй түлхсээр байгаад хугалчихсан. Тэгээд нөгөө талаар гүйгээд ирэхээр нь хажуугаар нь гарч зугтаасан…тухайн үед гар утаснуудаа орхичихсон байсан учраас цагдаа дуудах боломж гараагүй. Тэндээс цагдаа дуудах гэж машинтайгаа гэрлүүгээ зугтаахад араас хөөж ирээд манай байрны гадаа ахиж шахаж зогсоод машинаасаа бууж ирээд хүн явуулж алуулна, ээжтэй чинь хамт та гурвыг алуулна гэх зэргээр гудамжинд орилж хашгирч байгаад яваад өгсөн… бид хоёр машиныхаа хаалгыг түгжээд онгойлгож өгөөгүй, хэрвээ онгойлговол цохиж зодох байсан байх. Түүний энэ үйдлийг манай байрны хоёр харуул хоёулаа сонссон мөн харсан. Өмнө нь 2013 оны 11-р сард миний машиныг мөргөж зогсоогоод толийг нь хугалаад, хугалсан толиороо миний машины шилийг хагалах гэсэн, би 102 дуудаад цагдаа нар ирэхэд энэ зам тээврийн осол гэж хэлж аргалаад явуулчихсан. Тэгээд 2014 оны хавар өмгөөлөгч хөлсөлж аваад гэрийхэнтэй нь сайн ярилцаж ээж нь ахиж ийм зүйл давтагдахгүй гэж баталгаа өгсөн. Гэсэнч энэ хэвээрээ үргэлжилсээр л байна…манай ажлын гадаа намайг отож байгаад машинд орно гэхээр нь айгаад хаалгаа онгойлгож өгөөгүй. Гэтэл жолочийн талын хаалган дээр хутгаар банзал гэж сийчсэн. …Тухайн үед миний нүцгэн зургийг авчихья гээд гуйгаад байхаар нь би зургаа авахуулчихсан юм. Гэтэл тэр зургуудийг интернэтэд тавина, ажлын хүмүүст чинь хэвлэж тараана гэх зэргээр байнга дарамталдаг болсон” гэжээ. Харин хохирогчийн найз залуу нь Т.О машинаараа араас нь хөөсөнийг баталжээ. Тэрээр “..би гэр бүлийн хүн Ар-ын хамт Ленин клубын автобусны буудлын орчим машинтай явж байтал хажуу талаас О гэх залуу машинтайгаа хажууд зэрэгцэж гарч ирээд 1 дүгээр эгнээнээс шахаж зогсоогоод бууж ирчихээд утсан дээрээ байгаа зураг үзүүлээд байж байтал арын машинууд сигналдаад буцаад явсан..бид хоёр 1-р эмнэлэг рүү эргэхэд О нь Япон элчингийн цагдаагийн путкины хажууд машинаараа шахаж зогсоод Ар-г гарч ирж машинд суу гээд хаалга нүдээд байсан…элчингийн цагдаа гарч ирээд эндээс яв гэж хэлэхэд О буцаад явсан. Тэгээд Улаанбаатар Буянгийн гүүрний наахан гүйцэж түрүүлээд ахин зам хаагаад зогссон ба О нь бууж ирээд хашгираад та 2-ыг хоёуланг чинь ална гээд машины жолооч талын толийг хоёр гараараа татаж байгаад хугалчихсан. Тухайн үед бид хоёр гар утаснуудаа гэртээ орхисон байсан болохоор цагдаа дуудах боломжгүй байсан…би эсрэг талын урсгал руу ороод гэр лүүгээ зугтсан” гэжээ. Шүүх хартай залууг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө сүйтгэсэн хэмээн 1.2 жилийн ял өгчээ.
NUUTS.mn
