МАХН-ынхан Г.Шийлэгдамбыг эргэхээр шөнийн 02 цагт Ганц худагт очоод олсонгүй
Нийтэлсэн: 2015-11-05 00:38:26
ЭМ-ийн сайд Г.Шийлэгдамба баригдсан нь МАХН-д үймээн сандрал дэгдээжээ. Өмнө нь хүчнийхэн зөвхөн намын даргыг нь оролддог” байсан бол өдгөө сайд дарга болсоныг онилоод эхэлжээ. Болж байгаа үйл явдал нь МАХН-ынхан даргаасаа эхлээд бүгд авлигач гэсэн ойлголтыг нийгэмд тарааж байна гэж бухимдагсад гарсан. Хувьсгалт намын сайд баривчлагдсан нь МАН, МАХН хоёрын нэгдэх нийлэх ажлбыг ч сааруулж магадгүй болжээ. Ардын намын зарим дарга нар арай л яарчихлаа, одоо биднийг авлигач нараар дүүрсэн намтай нэгдлээ гэнэ дээ хэмээн амаа барьсан гэнэ. Г.Шийлэгдамбыг баривчлангуут намын нөхөд нь түргэн авч араас нь морджээ. АТГ-д очиход цагдан хорих 416-р анги луу явуулсан гэжээ. Шөний 02 цагийн үед Д.Эрдэнэнжамьяан нарын МАХН-ын залуус Ганц худагд очиход сайдыг авчраагүй гэсэн хариу өгчээ. Ийнхүү бүтэн шөнийн турш Г.Шийлэгдамбыг чухам хаана хоригдож байгааг нь тогтоож чадаагүй байна.
NUUTS.mn
