Г.Шийлэгдамба сайдыг өрөөнд нь хахууль авч байхад нь барьсан уу ?
Нийтэлсэн: 2015-11-05 00:18:33
Өчигдөр АТГ-аас Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг Цагдан хорих 461-р ангид баривчилж, саатуулсан байна. Өдөр түүнийг яаман дээрээ байхад нь АТГ-ын албан хаагчид байцаалт авна хэмээн авч явсан ч, орой 22 цагийн орчимд ийнхүү саатуулжээ. Түүнийг авлигын хэргээр саатуулан шалгаж байгаа гэсэн албан бус мэдээлэл тарсан. Бүр өрөөнд нь нь хахууль авч байхад нь газар дээр нь гардаж барьсан тухай шуугиан тарж байна. Энэ нь МАХН-ын засгийг унагах гэсэн төлөвөлөгөөнд өгч байгаа цохилт гэж таамалах хүмүүс ч байна. Мөн Ардын нам Хувьсгалт намын нэгтгэх бодлоготой холбон тайлбарлаж байна. Г.Шийлэгдамба баригдсанаар ЭМЯ-нд ганцхан ТНБД нь л үлджээ. Өмнө нь МАН-ын дэд сайдыг нь ажлаас нь чөлөөлсөн.
NUUTS.mn
