Нууц мэдээллийн уурхай

Хуульч А.Гансүх СӨХ-ны мөнгөө төлөхгүй байж болох уу…

Нийтэлсэн: 2015-11-03 01:29:03

УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТ-ийн сайд асан А.Гансүхийг хуульч хүн гэж тодорхойлсон. УИХ-ын даргын зөвлөхийг хуульч өмгөөлөгч гэдгийг бүгд мэднэ. Сайд байхдаа “би Монгол улс гэсэн ганцхан үйлчлүүлэгчтэй” гэх мэтээр сэтгэл уярам ярилцлага өгдөг байлаа. Харин яамных нь ТНБД асан Б.Батзаяаг баривчилснаас үзэхэд өөр хэд хэдэн “үйлчлүүлэгч” байсан бололтой. Хуульч гэдэг нь бүхнийг хуулийн дагуу хийдэг гэж ойлгогддог. Тэгвэл хуульч А.Гансүхээс ”Four Seasons Garden” буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын СӨХ нь мөнгөө нэхэн шүүхэд өгч байсан. УИХ-ын даргын зөвлөх энэ хорооллын С-3 байрны 71…, 71…, 71… гэсэн гурван тоотыг эзэмшдэг агаад ёстой “сэргэлэн нь дэндсэн” оршин суугч хэмээн байрны СӨХ-ийнхөн ам амандаа шагширч сууна. Зөвлөх А.Гансүхийн 71… тоот орон сууц нь 184.02 м2, 714 тоот орон сууц нь 89.22 м2, 71… тоот орон сууц нь 185.95 м2 талбайтай, анхны зураг төслөөр 12 өрөөтэй байхаар батлагдсан ч захиалагчын хүсэлтээр зургаан өрөө болгон өөрчилжээ. С-3 байрны СӨХ нь 2011 онд нийт оршин суугчдын “хурлаас батлагдсан хэмжээгээр мөнгөө татдаг аж. Тэрхүү тарифаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн 71… тоот нь 174500, 71… тоот нь 134500, 71… тоот нь 129500 гээд сардаа нийт 453500 төгрөг СӨХ-дөө төлөх ёстой байж. Естой байж гэдгийн учир нь өнгөрсөн жилүүдэд хамаагүй багийг төлж ирсэн гэнэ. “Сэргэлэн нь дэндсэн” зөвлөх гурвын гурван орон сууц авсан мөртлөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд нэг орон сууц гэж бүртгүүлээд гэрчилгээ авчихжээ. Ингээд ганцхан 71… тоотынхоо 174 мянган төгрөгийг л төлөөд үлдэх 264 мянгыг нь ерөөсөө тэр чигээр нь өгдөггүй  байжээ.  Орон сууцны тухай хуульд зааснаар оршин суугч эзэмшиж байгаа талбайгаараа СӨХ-ийн төлбөрийг төлөх учиртай. СӨХ нь 71… тоотын 2014 оны 3-4 дүгээр сарын төлбөр болох 349 мянга, 71… тоотын 2012 оны 1-р сараас 2014 оны 5-р сар дуусталх төлбөр болох 3.8 сая, 71… тоотын 2012 оны 1-р сараас 2014 оны 5-х сарыг дуусталх мөнгө болох 3.8 сая, нийт 7.1 сая төгрөг нэхэж шүүхдэж байсан. Зөвлөх  А.Гансүх  “би гурван орон сууцанд бус харин 382.35 м2 талбай бүхий зургаан өрөөтэй ганцхан орон сууцанд амьдардаг” гэж зүтгэсээр байсан. Учир нь зөвлөх нэгхэн орон сууцтай гэсэн гэрчилгээтэй агаад харин СӨХ нь гурван орон сууцаар тооцож “хууль бусаар” их хэмээний мөнгө нэхээд зовоогоод байжээ. Арга ядсан экс сайдтан 2014 оны хавар ШӨХТЭГ-д гомдол гаргасан гэдэг. “Дэм дэмэндээ” явдаг, амьдардаг О.Магнай даргын байцаагч нь ирээд зөвлөхийн талд акт тогтоож үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхсэн СӨХ-д хууль бус үйлдлээ зогсоо гэсэн шаардлага өгч байсан удаатай. Гэсэн ч А.Гансүх өмгөөлөгчийн тал шүүх дээр ялагдсан.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших