Нууц мэдээллийн уурхай

Бага насны хүүхдүүдийн үнэтэй гар утсыг дээрэмддэг 17-той хүүг баривчилжээ

Нийтэлсэн: 2015-11-02 06:44:00

Жаран боржигон овогт Гэрэлчулууны Ба… гэдэг 17 настай хүү энэ оны 5-р сараас эхлэн 10-аас доош насны хүүхдүүдийн гар утсыг дээрэмдэх “чиглэлээр” дагнан бүр мэргэшиж байгаад цагдаа нарт баригджээ. Тэрээр нийт таван хүүхдийн гар утсыг дээрэмдсэн нь  нийтдээ 860 мянган төгрөгд хүрчээ. 10 нас ч хүрээгүй хүүхдүүддээ 100-350 мянган төгрөгний үнэтэй “Самсунг Галакси S2”, “Самсунг Галакси S3” гэх мэтийн өндөр үнэтэй утас бариулдаг нь хомхой сэтгэлтнүүдэд олз болсоор байна.  Насанд хүрээгүй хохирогч Б.М-г л гэхэд орцонд нь отож байгаад хутга тулган ална шүү хэмээн айлгаж 100 мянган төгрөгний үнэтэй “Самсунг Галакси S2” утсыг нь дээрэмджээ. Мөн 10-хан настай атлаа 340 мянган төгрөгний үнэтэй “Самсунг Галакси S3” гар утас барьдаг Д.Т-г гэдэс рүү цохиод хавсарч унагаад гар утсыг нь дээрэмдсэн байжээ. Гэмт этгээд нэр алдартай сургуулийн эргэн тойронд ажиглалт хийн үнэтэй гар утсаар ярьж байгаа жаахан хүүхдүүдийг онилдог байжээ.  340 мянган төгрөгний үнэтэй утсаа дээрэмдүүлсэн Д.Т нь “.. би нэг сургуульд нэг ангид хамт сурдаг Тэмүүлэн гэх хүүхэдтэй хамт ... тоглож байх үед тоглоомын талбайн хажуу талд цэнхэр өнгийн яак болон цэнхэр өнгийн жинсэн өмд, түрүүгүй цагаан өнгийн пүүз өмссөн бор царайтай уруулынхаа дээд хэсэгт бага хэмжээний сахалтай ах бид хоёрыг хараад байсан ба бид хоёр ч ямар нэгэн зүйл бодолгүй тоглож байгаад... байр руугаа ороод 2 давхарт гартал гадаа тоглоомын талбай дээр бид нарыг хараад сууж байсан ах амандаа хар өнгийн маск зүүчихсэн зогсож байсан ба хажуугаар нь зөрөх үед гэдэс рүү цохиод хавсарч унагаад жижиг эвхдэг хутга гаргаж ирээд утсаа гаргаад ир гэхээр нь би айсандаа өөрийнхөө Самсунг Галакси S3 маркийн гар утсаа өгсөн ” гэжээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших