Нууц мэдээллийн уурхай

Өршөөгдөх болон өршөөгдөхгүй цагаан захтнуудын жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-02 01:05:38

Олон сар дуншсан Өршөөлийн хууль батлагдлаа. Одоо хэн хэн өрөөшөгдөх эс өршөөгдөх нь сонин байна. Юуны урьд МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдөхгүй гэдэг нь тодорхой болсон. Уншигчиддаа мэдээлэл хүргэх үүднээс манай сайт өршөөгдөх болон өршөөгдөхгүй цагаан захтнуудын жагсаалтыг танилцуулж байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсанаар өршөөгдөхгүй байх хэргийн тоонд доорхи тав нэмэгдсэн :
•     148.4 /Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/
•    263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/
•    264 дүгээр зүйл /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/
•    268 дугаар зүйл /Хээл хахууль авах/
•    270.1 /Хууль бусаар хөрөнгөжих/
•    273 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/

Өршөөгдөх :
- МИАТ-ын хэрэгт холбогдогсод суллагдаагүй, харин бие муу гэсэн шалтгаанаар ялаас түр чөлөөлөгдөөд байгаа билээ. Гэхдээ Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Суурьтогтох нар төрийн өршөөлөөр ял шийтгэлгүй болно.  Тэднийг дайны эрсдлийн сан нэрээр мөнгө угаасан /166.3/, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн /150.3/ хэрэгт буруутгаж, 10-13 жилийн хорих ял шийтгэсэн байдаг. Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1 буюу өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн зүйл, заалтуудад дээрх хоёр зүйл заалт багтаагүй тул  мөнгө угаасан гэмт хэрэгтнүүд наранд гарахаар болжээ.
-УИХ-ын гишүүн Ц.Батбаяр  өршөөгдөнө. Эзс хотын мээр, гишүүн асан тэрээр шүүхээс 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял авсан. Гэсэн ч 150.3-аар ял шийтгэл авсан хэрэгтнүүдийг УИХ өршөөх шийдвэр гаргасан.
- “Хүргэн” Г.Дэнзэн мөн л өршөөгдөнө.  АТГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2 болон 150 дугаар зүйл, 150.3-д заасан гэмт хэрэгт сэжиглэн, цагдан хориод байгаа. Энэ нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэргээр шалгагдаж байгаа гэсэн үг юм. Түүн дээр 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх хэрэг нь нэмэгдэнэ. Гэсэн ч Өршөөлийн хуулиар дээрх хоёр төрлийн гэмт хэрэг өршөөлд хамрагдах тжл Г.Дэнзэн өршөөгдөхөөр боллоо.
-“Нүүрсний“ А.Гансүхэд Өршөөлийн хууль ашигтай тусна. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 166.2, 263.2-д заасан зүйл ангиар буруутгаж, 4.6 жилийн ял оноосон. 166.2 буюу мөнгө угаах гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. ч 263.2 буюу төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу өршөөлд хамрагдахааргүй болсон. Ийнхүү Л.Гансүхэд холбогдох нэг хэргийн торгох ял нь өршөөгдөөд хорих ял нь хэвээрээ үлдэнэ.
-“Гал үндэстэн” холбооны тэргүүн  Ц.Мөнхбаярийг зандалчлах зүйл ангиар буюу  177.1-ээр шийтгэсэн. Өршөөлийн хуулиар энэ зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүсийг өрүөөж байгаа тул тэрээр суллагдана.

-Өршөөгдөхгүй :
Энэ жагсаалтад “татварын” гэх Ч.Гансүх орж байна. Түүнд хээл хахууль авахыг завдсан, 263.2 буюу төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл ангиар ял оноосон. . Хээл хахуультай холбоотой бүлэг зүйл заалтыг бүхлээр нь Өршөөлийн хуулиас хассан тул өршөөгдөхгүй.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших