26-30 насандаа төрсөн эмэгтэйчүүд бусдаасаа өндөр насладаг
Нийтэлсэн: 2015-11-01 03:45:40
Эмэгтэй хүн хэр наслах нь хэдэн насандаа анхны хүүхдээ төрүүлснээс ихээхэн хамаардагийг “European Prospective Investigation into Cancer and Nutrition” төвийн судалгааны баг тогтоожээ. Бүр хэдэн насандаа анхы хүүхдээ төрүүлбэл урт удаан амьдрахыг ч яг тодорхой гаргаж иржээ. Судалгааны баг арав гаруй орны 300 шахам эмэгтэйчүүдийн сүүлийн гучин жилийн амьдрлыг нарийн судалсаны дараа тайлангаа олон нийтэд танилцуулжээ. Үр дүнд нь 26-30 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн хүүхнүүд гуч гарч байж төрсөн эмэгтэйчүүдээс хамаагүй урт насалдаг гэсэн дүгнэлт хийжээ. Мөн тухайн эмэгтэйн наслалтанд хүүхдээ хөхөөрөө хооллож байсан эсэх нь тун чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Судалгаанд хамрагдсан өндөр насласан эмэгтэйчүүд голдуу 30 наснаас өмнө төрсөн, түүнээс гадна төрүүлсэн хүүхдүүдээ дандаа хөхөөрөө хооллож байсан нь тогтоогджээ.
NUUTS.mn