Нууц мэдээллийн уурхай

Уйгар бүсгүйчүүдтэй гэрлэхийн тулд хэл дууг нь сурахыг хятад цэргүүдэд тушаажээ

Нийтэлсэн: 2015-10-29 07:31:33

Бээжингийн үндэсний ялгаварлан гадуурхах бодлогийн эсрэг байнга бослого үймээн гардаг Шинжаан-Уйгард ХАЧА-ийн нэг сая гаруй цэрэгтэй том тойрог байрладаг. Хэдийгээр Хятадын харгис засаг захиргаа цөөнх үндэстний эсэргүүцлийг цус урсган дардаг ч байдлыг бүрэн хяналтандаа оруулж чадахгүй байна. Үүний хамтаар хүчирхийлэл яргалалыг нь дэлхий дахинд хурцаар шүүмжлэх болсон нь Бээжинг арга хэлбэрээ өөрчилөхөд хүргэсэн. Өдгөө салан тусгаарлах гэсэн уйгарчуудын тэмцлийг зөөлөн аргаар сулруулах гэдэг болсон аж.  Уйгар гэр бүлээс залуу охидыг нь хүчээр шахуу салган авч Хятадын төв мужууд руу сургах нэрээр явуулдаг ч үнэндээ хар ажилчин болгодог. Үүнээс гадна тэднийг хятад хүнтэй гэр бүл болохыг ил далд шахаж тулгадаг. Саяхан Шинжаан-Уйгар дахь цэргийн тойргийн командлал нь уйгар үндэстний дуу бүжиг, хэлийг шамдан сурахыг цэргүүддээ тушаажээ. Энэ ХКН-ын “зөв мэргэн бодлогийг” цөөн тоот үндэстнүүдэд сурталчилах ухуулах зорилготой гэж байгаа ч цаагуураа хятад цэргүүдийг уйгар бүсгүйчүүдтэй гэр бүл болохыг дэмжсэн үйл ажиллагаа гэдэг нь мэдэгджээ. Уйгарчууд олноор амьдардаг тосгон сууринд уйгар хэлтэй залуу цэргийн албан хаагчид очиж эмэгтэйчүүд оролцуулсан арга хэмжээг ихээр явуулах болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших