Найз охиноо санаад цэргээс оргосон гэжээ
Нийтэлсэн: 2015-10-29 04:02:41
Энэ жил Багануурт байрлах хилийн цэргийн 0252-р ангийнхан тун ч барцадтай байгаа бололтой. Хоёр ч түрүүч нь захирагдагсадтайгаа дүрмийн бус харьцсан хэмээн шүүхээр шийтгүүлсэн бол нэг байлдагч нь бүтэн жилийн дотор хоёр ч удаа оргожээ. Дарханаас татагдаж ирсэн 18 настай Б.Ш нь баригдсан хойноо цагдаагийнханд надад үнэхээр хэцүү болохоор тэсэлгүй оргосон гэдэг бол дарга нардаа найз охиноо санаад гэх мэтээр тайлбарласан гэнэ. Тэрээр эхний удаад 2015 оны 6-р сард ангийнхаа ногооны талбайгаас оргосон бол ердөө сарын дараа гал зууханд ажиллаж байхдаа бас л оргожээ. Оргодог байлдаг энэ тухайгаа “…ногооны талбайд ажиллаж байхдаа усанд орох гэж явсан, оргоогүй буцаад анги руугаа ирсэн. Дараа нь гал тогоонд ажиллаж байхад түрүүч Ид зодоод байхаар нь би тэсэхээ байгаад хашаа даваад явсан, намайг бас На, Ар гэдэг хоёр түрүүч/шүүхээр шийтгүүлсэн/ гартаа алчуур тэлээ ороож байгаад шанаа, гэдэс рүү цохих зэргээр зоддог байсан. Надад үнэхээр хэцүү байсан учраас оргосон…хашаа даваад ангиас гарах үед өдрийн 12 цаг өнгөрч байсан, би тэр хавьд үйл ажиллагаа явуулдаг хятад үйлдвэрийн ойролцоох байшингийн балгасанд айгаад нуугдаж байсан. ангийн цэрэг дарга нар намайг хайж байгааг цонхоор харж байсан ч айгаад очиж чадаагүй” гэжээ. Ангийн дарга нар нь “…байлдагч Шинэхүү нь ногооны талбайд ажиллаж байхдаа оргож байсан бөгөөд үүнээс хойш байнга уулзаж ярилцаж аав, ээж, найз охинтой нь яриулж байсан, цэргийн албанаас орговол эрүүгийн ялтай байдаг, айж няцаж болохгүй гэдгийг ойлгуулсан өөрөө ч дахиж оргохгүй гэсэн баталгаа бичиж өгсөн” гэж эхний орголтын дараа ямар арга хэмжээ авч ажилласнаа мэдүүлжээ. Дараа нь гал тогоонд шилжүүлээд зүгээр байгаа эсэхийг нь асуухад “бүх юм зүгээр” гэж байсан гэнэ. Гэсэн ч байлдагч хүү найз охиноо “санаад” болохгүй байжээ. Өдөр хоолонд орж байхад тогооч эмэгтэй нь нөгөө цэрэг алга болчихлоо гэхээр нь очиход ахиад оргосон байжээ. Ингээд ангиараа түргэн авч бүх цэргүүдээрээ хайлгаад шөнийн 23 цагийн үед олсон гэнэ. Эрэн хайх үед ихээхэн хэмжээний шатахуун зарцуулагдаж. Энэ явдал одоогийн манай залуус хэтэрхий нялцгай зөөлөн, зориг зүрх муутай, тэсвэр тэвчээргүй, ачаалал даах чадваргүй болж байгааг харуулж байна.
NUUTS.mn
