Нууц мэдээллийн уурхай

Ард түмнээс “сонгогдсон” гишүүдэд “сонгогдсон” туслахууд минь баяртай…

Нийтэлсэн: 2015-10-29 01:15:29

УИХ-ын гишүүдийн энэ намрын салхинд гаралтаар нэр бүхий гишүүний туслах “Бид бол ард түмнээс сонгогдсон гишүүдэд сонгогдсон аугаа хүмүүс билээ” гэсэнд бусад нь уухайлан алга ташиж хундагаа өргөсөн гэдэг.  Аугаа бүхэн эхлэл төгсгөлтэй байдаг тул туслахуудын алтан үе ийнхүү дуусаж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгохоор болж, шийдвэрлэсэн. Намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон 28 гишүүн бүр туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ зөвхөн нэг туслахтай ажиллах Засгийн газрын санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээд байгаа юм. Ийнхүү гишүүд “аугаа” туслахуудаа хамгаалсангүй. Ганцхан С.Дэмбэрэл л “Гишүүний туслах ч бусдын нэгэн адил моргейжийн зээлтэй байгаа. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэж дуугарч үзсэн ч үгийг нь тоох хүн гарсангүй. УИХ-ын “алтан үед” туслахууд нэр хүндтэй байсан. Өөрсдийн гэсэн холбоотой ч байлаа. Парламентчдийн шадар туслахуудын холбоо байгуулагдаж туслахуудын шинэ жил Их тэнгэрт болж УИХ-ын тамгын газраас нь 21 сая төгрөг хүртэл гаргаж өгч байсан удаатай. Тухайн үед  гишүүн бүр дөрвөн туслахтай байсан. Энэ зуур Р.Гончигдоржийн туслах улсын өмчийн” ланд-200” онхолдуулж, Д.Дондог гишүүний туслах дээлээ нөмөрч, Тлейхан гишүүний туслах, экс гишүүн Л.Гансүхийн туслах, М.Батчимэгийн туслах нар ял сонслоо. Хамгий “азтай” нь Л.Гансүхийн бас нэгэн туслах Л.Эрдэнэбулган агаад тэрээр “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг мандахаас өмнө төсөл хэрэгжүүлэгч компаний захирлын ажлаа өгөөд гадаадад сурахаар явсан.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших