Нууц мэдээллийн уурхай

Хүүхдээ “шинэ” аавтай нь хэрхэн дотносуулах вэ ?

Нийтэлсэн: 2015-10-28 07:26:24

Монголд хүүхэдтэй гэр бүлийн салалт ихсэх тусам хүүхэдтэй хүмүүс гэрлэх нь нэмэгдэж байна. Хоёрдахь амьдралаа зохиож байгаа эмэгтэйчүүдэд хүүхдээ шинэ аавтай нь сайхан харилцаатай болгох нь тун бэрх хэргийн нэг байдаг. Иймд  шууд гэртээ шинэ эр дагуулан ирж болохгүй. Эхлээд тэднийг таницуулж бие биенээ мэддэг болтол нь 2-3 сар дасгаж байгаад гэртээ авчирах хэрэгтэй. Гэхдээ шинэ аав хүүхэд хоёр хэр зэрэг дотносох нь хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Хэл амаа олоход хамгийн хэцүү нь 4-12 насныхан гэнэ. 2-4 насныхан шинэ аавтайгаа маш амархан найзалдаг бол бүхнийг ойлгож мэддэг болсон өсвөр насныхан ихээхэн ярвигтай зан байдал гаргадаг. Тэдний илэрхийлдэг гол санаа нь гэр бүлд нь шинэ эр ирсэнээр өөрийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөх эсвэл хязгаарлагдах уу гэдэгт ихэд эмзэглэдэг. Иймд хүүхдэдээ шууд шинэ ааваа хүлээн ав гэж тулгаж хэрхэвч болохгүй. Шинэ аав ч гэсэн эхэндээ хүүхдийн найз нь  ах нь болно гэсэн санаагаа эвтэйхэнээр ойлгуулах нь зөв гэнэ. Аав гэж дуудна хэмээн найдах хэрэггүй. Тэртэй тэргүй хэдий салсан ч гэсэн өөрийнх нь эцэг нь байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэр бүл судлаачид гурвантаа нөхөрт гарсан эмэгтэй тухай бүрд шинэ хүнийг аав гэж дууд хэмээн хүүхдүүддээ тулгаж байсан гашуун түүхийг сануулдаг. Эн нөхцөлд хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байсныг төсөөлөхөд ч бэрх гэнэ. Хүүхэд өөрөө хүссэн тохиолдолд л аав гэж дуудах боломж бас цаг хугацааг олгох хэрэгтэй.  Ээжийн хувьд шинэ хүнийг хуучин аавтай нь харьцуулан магтах  үйлдлийг ерөөсөө гаргаж болохгүй. Ингэснээрээ хүүхдийг шинэ нөхөртэйгөө улам л дайсагнуулна гэсэн үг юм. Учир нь ээж нь хүүхдэдээ төрсөн эцгийг нь муу муухай мэтээр хүчээр тулгах ойлгуулах гэсэн маш бүдүүлэг бодлогогүй алдаа гаргадаг. Түүнээс гадна шинэ аав гэрт ирэнгүүтээ шууд гэрийн эзэн шиг загнаж болохгүй гэнэ. Түүний оронд хуучин нөхрийнх нь тогтоосон дүрэм журмыг дагаж түүнд нийцэн явах нь хамаагүй ухаалаг алхам болно. Шууд гэрт нь ирэнгүүтээ захирах тушаах гэдэг шинэ дүрэм журам гаргадаг хүнийг хүүхэд хэзээ ч хүлээн авахгүй.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших