Нууц мэдээллийн уурхай

Гартаа алчуур ороож зоддог хоёр түрүүч Хилийн инженер техникийн 0252-р тусгай ангиас тодорчээ

Нийтэлсэн: 2015-10-28 06:01:09

Монголын хилийн цэрэгд социализмын үеэс улбаатай оны ялгаа, дэглэлт зэрэг нь амь бөтэй оршсоор байгаа тухай манай сайт мэдээлж байсан. Тэгвэл саяхан Багануур дүүрэгт байрлах Хилийн инженер техникийн 0252-р тусгай ангид салаан захирагчийн орлогч, түрүүч цолтой алба хааж байсан Ж.А, Б.Н нарыг бүлэглэн байлдагч Б.Х-ыг  2015 оны 5-6-р сард зодож биенд нь дунд зэргийн тархины  няцралт учруулсан хэргийг шүүжээ. Зодсон түрүүч нарыг тусгай ангийн захирагчийн тушаалаар иженерийн ротын ахлах байлдагч Б.Н  байлдагч Ж.А нарт түрүүч цол олгож, шинэ дайчдын сургалтын төвд захирагчийн орлогчоор томилон ажиллуулж байжээ. Хоёр түрүүч ганц нэг байлдагчийг бус салаагаар нь зоддог байсан мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Гэхдээ тэд хэргээ хүлээгээгүй бөгөөд гэмтсэн байлдагчийг удаан хөдөллөө, хэлж ярьсан юм ойлгосонгүй хэмээн гартаа алчуур ороож ганц нэг удаа л цохиж зодсон байх гэж мэдүүлжээ. Харин хохирогч  нь “…Би 2015 оны 5-р сарын 5-ны өдөр цэрэг татлагаар орж, маргааш нь Багануур дахь Хилийн инженер техникийн 0252 дугаар тусгай ангид ирсэн. 20-ны өдөр түрүүч Ар 00 оруулж байгаад цээж рүү цохисон, мөн 6 дугаар сарын 1-нд хоёр түрүүч хоёулаа гартаа бүс барьж байгаад толгой руу цохисон. 10-ны хавьцаа цэргийн байран дотор Ар, На нар орж ирээд эхлээд түрүүч Ар гартаа алчуур, дээрээс нь бүс ороож байгаад элэг рүү, дараа нь түрүүч На гартаа бүс алчуур ороож байгаад шанаа руу хоёр удаа цохисон” гэж мэдүүлжээ. Бусад байлдагч нар ч үүнийг нь баталсан гэнэ.  “...Түрүүч Ар, На нар нь салааны бүх алба хаагч нарыг ротын байранд байхад гартаа нүүр гарын алчуур, суран бүсийг ороож байгаад шанаа болон элэг рүү цохьдог байсан...”, “цэрэгт ирснээс 10 гаруй хоногийн дараагаар түрүүч Ар, На хоёр байлдагч нарыг ажиллагаа удаан байна, заасан юм сурахгүй байна, захны даавуу хадаж чадахгүй байна, ор дэрээ хурааж чадахгүй байна гээд хугацаат цэргийн алба хаагч нарыг гартаа суран бүс болон нүүр гарын алчуур ороож байгаад шанаа руу болон хэвлий, цээж рүү цохиж зоддог байсан...” гэжээ. Зодуураас болж тархины гэмтэл авсан цэргийн ан ар гэрээс нь эмчилгээний болон бусад ихээхэн зардал гарчээ. Эмчилгээнд 694 мянга, замын зардалд 495.8 мянга, эмнэлэгт хэвтэж байхад аав, ээж хоёр нь өдрийн 44 мянгын буудалд байрласан гэх зэргээр нийтдээ  дөрвөн сая гаруй төгрөгийн зардал гарчээ. Хоёр түрүүчийг тус бүрийг нь 1.5 сая төгрөгөөр торгоод ангийн удирдлагад нь шилжүүлжээ.


NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших