Зээл өгөлгүй ялгаварлалаа хэмээн Хаанбанкны эрхлэгчийг зоджээ
Нийтэлсэн: 2015-10-28 05:25:35
Ийм хэрэг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд гарчээ. Тус сумын иргэн 55 настай Н.Ж нь Хаанбанкны салбараас 3-5 сая төгрөгний зээл хүсэж банкны эрхлэгчид ханджээ. Эрхлэгч Г.Бямбадорж нь малын чинь тоо барьцаанд хүрэхгүй байна, 1.5 сая төгрөг л зургаан сарын хугацаатай өгч болох гэхэд зээл авах гэсэн нэмчих хэмээн баахан гуйж аргаджээ. Гэсэн ч эрхлэгч хөдөлсөнгүй. Хэд хоногийн дараа ахин уулзахаар банкинд очтол эхлэгч ирж явахтай тааралджээ. Дахиад л зээлнийхээ хэмжээг нэмэхийг гуйхад энэ удаад эрхлэгч уурлаж улмаар хоюулаа маргалдаж муудалцжээ. Бусдад нь болохоор хүссэн зээлийг нь асуудалгүй өгдөг мөртлөө надад хатуурхаж муухай зан гаргалаа гэсэн ахимаг эр банкны эрхлэгчийн нүүрэнд хоёронтоо буулгаад авчээ. Харин эрхлэгч намайг чулуугаар цохисон хэмээн гомдол гаргажээ. Өглөө ажилдаа ирэхэд нь 6-р багийн иргэн Жамсран нь машинтайгаа хүлээгээд зогсож байсан гэнэ. Тэрээр шууд тосож ирээд л хүссэн зээл өгсөнгүй гээд толгойн тус газар нь чулуугаар 3-4 удаа цохьжээ. Эрхлэгч ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй агаад теллер Амараа ирж салган даргыгаа аван банк руугаа оржээ. Гэтэл шартай эр цаг гаруйн дараа ахин зодох гээд албан өрөөнд нь дайран орж ирэхэд ажилтнууд нь эрхлэгчээ хамгаалан гаргаад зугтаалгасан гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд тэр хоёр эвлэрч эмчилгээний зардалд нь 150 мянган төгрөг өгсөнөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.
NUUTS.mn
