Нууц мэдээллийн уурхай

Дорнодын Засаг дарга, Халх голын Засаг дарга нарыг хятад компанид газар өгсөн гэжээ

Нийтэлсэн: 2015-10-28 00:57:42

Халх голын чөлөөт бүсийн цаана улстөр бизнесийн том бүлэглэлийн тэмцэл явагдаж байгаа нь тодорхой болжээ. Зөрчил маргаан хурцдах тусам талууд бие биенийхээ бульхай маапааныг ухаж эхэллээ. “Халх гол” чөлөөт бүсийг “явуулахын” төлөө фракцын Р:Бурмаа сайдыг суманд нь очиход иргэд уулзахаас татгалзаж эсэргүүцсэн. Хариуд нь сайдтан ч сав хоосон буцаасангүй. Тэрээр аймгийн Засаг дарга, Халх гол сумын Засаг дарга нарыг “Соёолж буудай”, “Хансолмо” гэдэг хятад компаниудад газар тариалангийн зориулалтаар газар өгсөн гээд тэр газрыг нь Монголын төрдөө буцааж авахаар ирсэн гэж бухимдлаа. Халх голд гадныханд буюу солонгосчуудад газар өгсөн шуугиан 2009 оноос эхэлсэн. Үнэхээр “Хансолмо” гэх нэрнээс нь л харахад солонгос эзэдтэй байж болзошгүй компани  нь 2009 оны 4-р сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХ-ын 117-р тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Гэсэн ч хоёр жилийн дараа сумын засаг дарга нь А-36тоот захирамжаар буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халх гол сумын Засаг дарга дахин захирамж гаргаж Монгол Улсын “Үйзэн тал”-д 14 мян.га, “Цог-Октаэдр”-д 6,9 мян.га, “Ашдын нөхөр” -д 4.8 мян.га-г тус тус олгосон гэнэ. Харин “Соёлж буудай” гэдэг компаний нэр саяхнаас сонсогдсон агаад түүнийг хятад эзэдтэй гэж сайдтан айлдсан. Р.Бурмааг Халх голоос хөөгдөхөд аймгийн удирдлагуудаас 30 хэдэн мянган га газартай хэмээн ИТХ-ын даргаараа зарлуулсан Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр дагалдаж явжээ. Аймгаас нь 500 мянган га газар тасдаад чөлөөт бүс байгуулах гэж байхад дарга нар нь эв түнжингүйн дээр айсан бэргэсэн сул дорой байгаа нь нутгийн иргэдийн уур ундууцлыг төрүүлжээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нь “Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуй, Халх гол чөлөөт бүс" гэдэг хуралд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Сү.Батболдод зад загнуулахыг харсан олон хүн ийм ч аймхай даргатай байх гэж харамссан гэнэ. Тэгвэл ИТХ-ын дарга Р.Зоригтбаатард одоогоор даргын суудлаа хадгалах нь л чухал болсон бололтой. Энэ зорилгоор хурлын төсвөөсөө хэвлэл мэдээлэлд мөнгө хаях тухай ч яриа гарч. Мөн “суудлаа хамгаалах” ажлын хүрээнд ажилтныг нь зодсон АН-ын төлөөлөгч Д.Ганцогтыг 10 хоног баривчлуулан суулгахаар хөөцөлдөж яваа гэнэ. ИТХ-ын ажилтанд гар хүрсэн төлөөлөгч нь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарын дүү бололтой.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших