26 настай трансжэндэрийг эрэгтэйчүүдийн шоронд хориод бурууджээ
Нийтэлсэн: 2015-10-27 11:39:41
Английн шүүхийнхэн 26 настай трансжэндэр Тара Хадсоныг эмэгтэйчүүдийн эсвэл эрэгтэйчүүдийн шоронд явуулахаа шийдэж чадахгүй баахан бантагнасны эцэст эрэгтэйчүүдийн шоронд илгээсэн биш ар гэрийнхэн нь эсэргүүцжээ. Хорвоод мэндлэхдээ эрэгтэй байсан Аарон нь сүүлийн зургаан жилийн турш хүйс солиулах цуврал мэс засалд орж бараг эмэгтэй хүн болоод байхдаа баармэнд халдсан хэргээр нэг жилийн хорих ял авчээ. Гэсэн ч тэрээр бичиг баримтаа өөрчилж амжаагүй байсан агаад иргэний үнэмлэхээрээ бол 26 настай Аарон Хадсон залуу хэвээрээ үлдэж. Шүүхийн аль шоронд явуулахаа мээдэхгүй удтал тээнэгэлзсээд арга буюу албан ёсны бичиг баримтыг нь баримтлан эрэгтэйчүүдийн шоронд хорихоор шийджээ. Харин энэ шийдвэрийг ар гэрийнхэн нь ихэд эсэргүүцжээ. Тарагийн ээж нь “миний хүүхдэд одоо эрэгтэй гэх юм юу ч үлдээгүй 100 хувь эмэгтэй болсон. маш хөөрхөн бас секси төрхтэй, гэтэл эрэгтэйчүүдийн шоронд хоридлууд охиныг нь минь хүчирхийлэх аюултай” гэж хэвлэлд мэдэгджээ.
NUUTS.mn
