Д.Энх-Амгалангийн “өвчин” Л.Эрдэнэчимэгд халдварлажээ
Нийтэлсэн: 2015-10-27 09:41:05
УИХ-ын гишүүдийн уулзалтанд хэдхэн өвгөд хөгшид суудаг нь тэдний “өндөр” их нэр хүндийг унагадаг. Ялангуяа сонгууль дөхөж байх энэ үед уулзалтын танхим дүүрэн хүн цуглуулж чадахгүй бол эргэн сонгогдох магадлал муутайд тооцогдоно. Иймд уулзалтандаа олон хүн цуглуулахын тулд янз бүрийн арга хэрэглэх болсон. Таны харж байгаа нэгжийн урамшууллыг санаачилсан хүн нь Хөвсгөлөөс сонгогдсон Д.Энх-Амгалан байсан. Тэрээр уулзалтанд нь оролцсон хүн бүрт хэрэглэдэг үүрэн телефоных нь 1000 нэгж өгч эхэлсэн. Тэгвэл энэ өвчин Ардын намаас АН-д халдварлаж “Монос” хатагтайд тусчээ. Тавантолгойг гацаасан хатагтай уулзалтаа гацаахгүйн тулд урилгатай хүн бүрд нэгж өгч байна. Гэхдээ хамгийн бийлэгжүү нь алтны магнатын хүү гэдгээрээ Номт “бярддаг”. Түүний уулзалт сургалтын төлбөр, ухаалаг гар утасны хонжвортой байсан.
НУУЦ.мн
