Нууц мэдээллийн уурхай

ОУЭЗБД-ийн оюутнууд фэйсбуукнаас болж нэгнийгээ хутгалсан хэргийн тухайд…

Нийтэлсэн: 2015-10-27 01:31:39

Баянгол дүүрэгт орших Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн нэг давхарт оюутнууд нь бие биенээ хутгалсан хэргийг шүүх шийдвэрлэжээ. Энэ ноцтой хэрэг өнгөрсөн хавар гарсан агаад бүр сургуулийнхаа нэг давхарт болсон аж. Тус сургуулийн Олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн-нягтлан бодогчийн 3-р дамжаанд суралцаж байсан С.М нь Н.Б, П.нартай архи ууснаас бүх зүйл  хэлжээ. Хутгалуулсан хохирогч нь … Бат-Оргилын хамт хоол хийж идээд, 1 шил архи авч уусан. Тэр үед багш нь утасдаад сургалтын төлбөрөө төлөөгүй гэж байна гэж ярьсан. Тэгээд Бат-Оргилтой хамт сургууль руу нь явсан. Сургууль дээр нь очиход багш нь байгаагүй. Тэгээд хүлээж байтал Баатархүү гэсэн багштай мэнд мэдсэн. Тэгээд тэр багшийгаа надад энэ багш намайг шалгалтанд унагааж байсан, намайг зуугаад байдаг юм гэхээр нь би очиж багштай нь уулзсан. Дараа нь Намуунбаяр гэж оюутан залуу гарч ирээд, бид 3 сургуулиас гарч 1 шил архи авч ууна гээд сургуулийн замын хойно байх Efes гэж худалдааны төв орох гээд Бат-Оргил, Намуунбаяр нар түрүүлж явсан, би араас нь хоцорч очсон. Тэгэхэд нэг жижиг залуутай хамт зогсож байсан. Энэ ямар учиртай залуу вэ гэхэд манай сургуулийн оюутан залуу гэж байсан. Тэгээд сааданд ороод авсан архиа уугаад сууж байтал Бат-Оргил нь М-тай фейсбүүкийн асуудлаас болж маргалдсан. Би хоёрын хооронд асуудлаас болж маргалдхаа боль, М-г яв гэж хэлсэн. Бат-Оргил манай ээжийг доромжилсон, фейсбүүкээр янхан, гичий, гомо гэж бичсэн байсан гэхэд нь М-т чи хэдий хоорондоо маргалдсан ч гэсэн хүний ээжйг ингэж доромжилж болохгүй гэж хэлээд 2 удаа алгадсан. Тэгээд зогсож байтал эргүүлийн 2 цагдаа ирээд та нар яагаад маргалдаад байгаа юм бэ гэсэн… Бат-Оргил буцаж сургууль орохгүй бол болохгүй гэхэд нь хамт яваад 3 давхарт нь Намуунбаярын хамт зогсож байтал эргүүлийн  цагдаа ирээд Бат-Оргилтой зууралдаад шатаар бууж байсан. Ямар учиртайг асуухад танай найз агсам тависан байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би найзыгаа аваад гадаа гараад байж байя гэхэд цагдаа нар зөвшөөрсөн. Бат-Оригилыг аваад шатаар 1 давхарт буух үед гэдэсний зүүн хэсэгт жирвэс хийсэн. Би биеэ татаад эргэхэд бөгсөн дээр жирвэс хийсэн. Эргээд харахад миний баруун гар талд цустай хутга харагдсан. Би хана түшиж яваад дахин эргэж харахад Бат-Оргилын гараас нь цус гарч байсан, М нь  цагдаатай ноцолдоод зогсож байсан. Энэ хэргээс өмнө М нь Бат-Оргилын гэрт нь хонохдоо гар утсаар нь фейсбүүк орсноос болж анх маргаан үүссэн юм байна лээ” гэжээ. Харин хутгалсан оюутан нь “… сургуульдаа явах гээд гэрэл дохион дээр зогсож байхад Бат-Оргил, Намуунбаяр нар тааралдаад, миний савхин куртканы ханцуйнаас чирээд Efes худалдааны төв рүү явсан. Тэгээд тэнд очоод фейсбүүкт янз бүрийн зүйл бичсэн байна гэж хэлээд намайг элэгдсэн. Би бичээгүй, танай гэрт байсан хүүхэдтэй утсаа солисон байсан юм гэж хэлсэн. Удалгүй араас Бат-Эрдэнэ орж ирээд 1 шил архи аваад худалдааны төвөөс гараад ард нь байх байрны саад руу орсон. Авсан архиа уугаад талдаа орж байтал Бат-Оргил намайг фейбүүкээр янз бүрийн зүйл бичсэн байна гэж хэлээд миний нүүр, шанаа, толгой руу цохисон. Намуунбаяр боль гэж хэлэхэд болихгүй байсан. Бат-Эрдэнэ намайг хэд хэдэн удаа цохисон. Бас надаас чи аль нутгийнх вэ гэхэд нь Дарьганга нутгийнх гэж хэлэхэд Дарьгангачууд хулгайч нар гээд бас цохисон. Дараа нь байрны жижүүр бид нарыг зодоон хийхээ боль, цагдаа дуудсан байгаа явцгаа гэж хэлсэн. Удалгүй эргүүлийн хоёр цагдаа ирээд бид нарыг салгаад явуулсан. Тэд нараас салаад явж байтал нүүр хавдсан, зүүн шанаа хөхөрсөн байсан. Тэгээд уур хүрээд тэд нарыг айлгах гэж дэлгүүрээс хутга худалдаж аваад сааданд буцаж ирэхэд байхгүй байсан. Сургууль руу буцаж ороод Бат-Оргилыг эхэлж гарт нь, дараа нь Бат-Эрдэний гар болон гэдэс гэсэн газруудад хутгалсан. Хажуунаас цагдаа нар ирээд салгасан”  гэжээ.
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших