Нууц мэдээллийн уурхай

Халх голчууд Р.Бурмаа сайдтай уулзахаас татгалзаж хөөлөө

Нийтэлсэн: 2015-10-26 00:57:16

Засгийн газрын сайд, УИх-ын гишүүнийг орон нутгийн иргэд хөөсөн тохиолдол анх удаа гарлаа. Дорнод аймгийн Халх голыг чөлөөт бүс болгох ажлаар ирсэн ҮХАА-н сайд Р:Бурмаатай Халх гол сумын иргэд уулзахаас татгалзаж туг лоозон барин жгасаал хийж хөөжээ. Ялалт багийн иргэд уулзалт болох багийн төвийн хаалгаа мод дарж хадаад ард иргэдийн тархийг угаах гэж хотоос ирсэн сайдыг оруулалгүй жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлэн угтжээ. Ингэж угтана чинээ санаагүйР.Бурмаа сайдтан ихэд айж сандран бараа бологсодоо дагуулан яаран дутаасан гэнэ. Халх гол сумын Ялат багийн иргэдийн эсэргүүцэл дээрээс гарсан шийдвэр бүхэн биелдэггүйг харууллаа. Орон нутгийн иргэд Улаанбаатард гарсан төрсөн газар шороог нь чөлөөт бүс нэрээр гадныхан эзэн суулгах гэсэн шийдвэрийг  ийнхүү эсэргүүцжээ. Туг лоозон барин жагсаал хийж угтсан иргэд газар шороогоо хэзээ ч булаалгахгүй гэдгийг Р.Бурмаа сайдтан нүдтэй бол харж чихтэй бол сонссон байх учиртай. Дээрээ үгсэн хуйвалдсан томчууд Монголын газар шороо нутаг дэвсгэрийг мэддэг шийддэг тэр цаг өнгөрсөн. гэдгийг Халхголчууд эрх баригчдад харуулж чадлаа. Гаргасан шийдвэр нь ард түмнийхээ дургүйцлийг ямар ихээр төрүүлсэн болохыг сайд хатагтай ухаарах цаг ирсэн. Нутгийн иргэд газар шорооныхоо төлөө машинаар ирсэн сайдыг байтугай нисдэг тэргээр ирэх Ерөнхий сайдыг ч хөөхөд бэлэн байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших