Нууц мэдээллийн уурхай

Путин ЗХУ-ын задралын эхийг тавьсан Брежневийн алдааг давтаж байна

Нийтэлсэн: 2015-10-24 09:47:16

“Бүс нутгийн чанартай багахан хэмжээний ялгуулсан дайн”-энэ бол удирдагчдын хувьд ард иргэдийнхээ бухимдал, дургүйцэл, уур хилэнг  түр боловч гадагшаа гаргах сарниулах шалгарсан арга юм. Энэ аргаас Путин ч татгалзаж чадаагүй. Чечений салан тусгаарлагчид, Грузины Ерөнхийлөгч асан Саакашвили, Украйны ерөнхийлөгч Проршенко нар бол Оросын ард түмний уур хилэнг өөртөө татагч гадаад дайсан нь байсан. Харин яг одоо бол Мосвагийн анд нөхөр Сирийн удирдагчийг унагах гэсэн Америкийн засаг захиргааг нэгдүгээр зэргийн гадаад дайснаар тодруулаад байна. Бүр булаан эзлэгчид халдан түрэмгийлэгчид гэж цоллох болов. Гэхдээ энэ удаад ч гэсэн Путин бас л яарчээ. Тэрээр бөөрөнд нь тэсрэх бөмбөг болоод байгаа Украйны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байж Сирид байлдааны ажиллагаа эхлүүлсэн. Тэрээр явцын дунд шийдчихэж болох гээд байлдааны ажиллагааны хамрах хүрээг маш аюултайгаар өргөжүүллээ. Энэ нь “Эзэнт гүрнүүдийн мандалт мөхөл” гэдэг номны зохиолч Пол Кеннедийн “бүх аугаа гүрнүүд эцэстээ өөрөө ч хүчрэхээ больдог хэт томролтоосоо болж мөхдөг” гэсэн дүгэнлтийн зөвийг баталсан. Аварга том ЗХУ хэд хэдэн ноцтой шалтгаанаас болж задарсан. Тэдгээрээс нэлээд бодитой нь тухайн үеийн удирдагч Брежнев хүчээ зөв тооцоолоогүй байж Афганистанд цэргээ оруулсан явдал юм. ЗХУ нь 100 мянган цэрэгтэй хуурай замын том хүчээ оруулж хэдэн жил амжилтгүй байлдсан нь эргээд өөрийнх нь бутралын ужиг өвчнүүдийг түргэн  сэдрээсэн. Өдгөө Сирид явуулж байгаа Оросын байлдааны ажиллагаа нь өрөөсгөл болж байгааг Мосвагийн цэргийн мэргэжилтнүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Оросын агаарын хүчин болон пуужингийн дайралт нь хүчтэй оновчтой тусаж байгаа ч Исламын улсын бүлэглэлийг сулруулах л болохоос бүрэн устгаж чадахгүй. Лалын тулгуур үзэлтнүүдийг уг үндсээр нь усгатхын тулд заавал ч үгүй газрын өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэтэл Сирийн армид тийм хүч чадал боломж алга. Орос нь агаараас амжилттай цохилт өгсөөр байх боловч энэ нь цаашаа удаан үргэлжилж харин ИУ бүлэглэл тэсэж тулалдсаар байна. Энэ нь эцсийн эцэст Путины одоогийн ялгуулсан алдар хүндийг шороотой хутгаж таарна. Иймд зайлшгүй газрын байлдаан хийх шаардлагатай болсон. Хэрвээ Путин Сирид хуурай замын цэргээ оруулбал тэрээр Брежневийн замаар орлоо гэсэн үг юм.


Эх сурвалж "Sankei Shimbun"  товчилон орчуулав
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших