Нууц мэдээллийн уурхай

Хар тамхины наймаачин орос хоёр ч монгол эмэгтэйтэй хамтран амьдарч байжээ

Нийтэлсэн: 2015-10-23 07:36:14

Манайд хар тамхи оруулдаг нэг гол урсгал нь Орос байдаг. Монголд суурин амьдардаг орос иргэд болон “местный” гэх оросууд энэ хэрэгт голдуу холбогддог. Монголд 2010 оноос хойш хуульб усаар оршин сууж байсан Уткин Дмитрий Николаевичийн гэрээс зарахаар бэлдсэн 6.4 кг хар тамхины төрлийн канабиыг илрүүлжээ.  Оросын Амурск мужээс ирсэн гэх эр мэдээж хар тамхи хадгалж байснаа хүлээсэнгүй. Тэрээр “Би өөр хүний каннабисыг түр хадгалж байсан. Манай гэрт үзлэг хийгээд цагдаагийнхан олж авсан юм биш, харин би тэдэнд өөрөө гаргаж өгсөн” гэж хэргээ хүлээхээс татгалзаж. Гэхдээ мөрдөн байцаалтын үеэр ...2015 оны 1-р сард буюу өвөл Улаанбаатараас Дархан явах замд Дарханаас 130 км зайд замын хажууд 10-15 метр зайтай ургаад хатсан байдалтай өвс байсныг сонирхолын үүднээс түүж авсан. Манай улсад канопля гэж нэрлэдэг. Түүнийг татаж хэрэглэж мэднэ, түүнээс би татаж үзээгүй. Цагдаад баригдаад жинг нь үзэж байх үед 5 кг орчим байсан.Түүнээс би өмнө хэдэн кг байсанг нь мэдээгүй. Цагаан өнгийн бээлий өмсөж байгаад эхнээс нь шувтрахад хатсан навч нь үүрээд гарт орж ирснийг уутанд савлаж авсан юм...Бие засаж байгаад би “тэр юу вэ” гэж нэг ургамал заасан. Гэтэл Саша гэх найз маань канопля байна гэж хэлсэн...Саша бид 2 нэг, нэг гялгар уутыг зулгааж авсан...Тухайн үед надтай хамт явж байсан Саша орос найзын хамт Модны 2-т байх зочид буудалд амьдарч байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд би замдаа гэр рүүгээ явсан. Тэр хоёр ууттай түүсэн ургамлаа аваад буудал руу орсон. 3-4 хоногийн дараа  ОХУ руу  буцахдаа нөгөө  гялгар ууттай ургамлаа үлдээгээд 2-3 сарын дараа ирж авна гэж хэлсэн...гэжээ. Түүний найз гэх Каюмов Баходур Муродович мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “.. Уткин Дмитрий Николаевич нь Оросын холбооны улсад төрсөн. Нэг хэсэг Казакстанд амьдарч байсан. Би түүний талаар муу зүйл ярьж чадахгүй. Жирийн эгэл залуу...Уткин Дмитрий Николаевич өөрөө хэлэхдээ Хишигжаргал гэгч эмэгтэйтэй гэрлэсэн гэж ярьж байсан. Сүүлийн үед Зулаа гэх эмэгтэй танилцаж хамт амьдарч байсан. Зулаа одоо Уткин Дмитрий Николаевичийн охиныг төрүүлсэн байгаа...гэж мэдүүлжээ.

 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших