47-50 насны ах дүү хоёр 70 настай аавынхаа тэтгэвэрийн дэвтрийг булаацалдаж зодолджээ
Нийтэлсэн: 2015-10-23 07:33:13
Монголчууд аав ээжээ бурхан болтол нь зовоож байс ашигласаар дуусдаг нь үнэн аж. Дорнод аймгийн Дашбалбар суманд 47 настай Ц.Б нь төрсөн ах Б-тэйгээ нас өндөр аавынхаа тэтгэвэрийн дэвтрийг булаацалдан зодолдож өрөөсөн нүдийг таглаж хаяжээ.Аавынх нь тэтгэвэрийн дэвтэр дүүд нь байсан агаад ах нь авна гэснээс хэрүүл маргаан дэгдэж улмаар зодолджээ. Аавынхаа тэтгэвэрийн дэвтрийг булаацалдсан хөгшин харчуудын хэрэг сумын цагдаад хүрч дүү нь таван ханатай гэрээ битүүмжлүүлсэн гэнэ. Гэсэн ах дүү улс тул эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
НУУЦ.мн
