Нууц мэдээллийн уурхай

“Халх гол” чөлөөт бүсийн захирал Дорнодчуудыг ажилгүй залхуугаар нь дуудсан уу...

Нийтэлсэн: 2015-10-23 02:18:58

Төрийн түшмэд дандаа зөв шийдвэр гаргадаг, ард түмэн дандаа “үхэр “ шиг зөрүүдэлдэг гэж Монгол төрийн “мэргэн түшээд” үздэг аж. Дээдэс  зөв зүйтэй шийдвэр тогтоол олныг гаргасан ч урагшгүй унхиагүй доодос огт хөдлөөгүйгээс манай улс хөгжихгүй байгаа болж таарч байна. Олон нийтийн зүй ёсны эсэргүүцэлтэй тулгараад байгаа “Халх гол” чөлөөт бүсийн асуудал улам өндөр авлаа. Энэ төслийн “загалмайлсан эх” сайд Р.Бурмаа нь нэгэн шижигнэсэн залуу хамтрагчтай болсон нь “Халх гол”-ийн захирлаар тодроод байгаа Ж.Энхжаргал юм. Хотынхон хөдөөнийхнийг хэзээний ноомой налгараар нь дууддаг. Үүнийг “хүрээний” унаган хүү болох захирал залуу ч өвлөн авсан нь “өөрсдөө нутгаа хөгжүүлэх тухай нэг ч удаа оролдлого хийж байгаагүй мөртлөө…” гэснээс нь харагдаж байна. Нүдний шилтэй, цагаан гартай шингэн цагаан царайтай залуу хөдөөг дорд үзэж байна. Төслийн захирлын дэргэд хөдөөнийхөн бор царайтай хар гартай байж болно. Гэхдээ тийм л гараар Дорнод нутгийг бүтээн босгож  үйлдвэр завод барьж зүүн бүсний том хот болгон хөгжүүлсэн. Нар салхинд гандаж борлосон тэр л хүмүүс Дорнодын уудам талд нэгдэл САА байгуулж газар тариалан мал аж ахуй хөгжүүлсэн нь өдгөө “нутгаа хөгжүүлэх тухай нэг ч оролдлого хийж байгаагүй” болж таарчээ. Тэд хөдөлмөрлөж байхад захиралтан дулаан байшинд цаас эргүүлж л суусан байх.  Нутаг усаа хөгжүүлэх гэсэн ард түмний бүхэл бүтэн жарны хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэн ирж Халх голд эзэн суугаад бүгдийг та нар бус бид хийсэн, одоо энэ бүхэн биднийх  гэж хэлэх санаатай байна  уу…
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших