Баянзүрхийн Дотоод аудитын албаны экс дарга Д.Соёлхүү найзынхаа хүүг нягтлангаар аваад “баларсан” түүх…
Нийтэлсэн: 2015-10-23 01:42:22
Төрийн албанд танил талаараа гуйлгаар ордог авдаг болсон, тэр эргээд өөрсдөд нь гай болдогийг харуулсан хэрэг Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албанд гарчээ. Албаны дарга нь Сүхбаатар дүүргийн дотоод аудитын албан мэргэжилтэн найз Г.Р-ын гуйлтаар хүү Н.Б-г нь 2014 оны хавар нягтлан бодогчоор ажилд авчээ. Ажилд авсанаас хойш найзынхаа хүүд тусгайлан анхаарч зуны эхэн сард аудитор болгоод дунд сард нь төрийн албаны тангараг өргүүлээд адаг сард нь төрийн зардлаар Словени улсад мэргэжил дээшлүүлэхээр явуулсан гэнэ. Гэтэл тэгж их дэмжүүлсэн найзых нь хүү нь экс даргын “толгой дээр цахиур хагалсан” хэмэн ажилтнууд нь инээлдэн ярьж сууна. Найзынх хүү нь огт хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллаж байсан гэнэ. Үүнээс гадна 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нийгмийн даатгалын шимтгэлийн 13,2 сая төгрөгийн авлагыг тусгаагүй, тооцоо нийлсэн актыг авлага, өглөггүй хийсэн атлаа 2015 оны 1 сараас эхлэн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг 13,2 сая төгрөгөөр шууд дур мэдэн бууруулан тооцож гүйлгээ хийсэн гэнэ. 2015 оны 1-р сард ажилтнуудын цалинг илүү бодоод бөөн үймээн дэгдээж. Тус албаны мэргэжилтэн Б.Н-ын цалинг 591,3 мянган төгрөгөөр тооцоолон бодож олгох ёстой байтал 663,5 мянгаар бодоод тэгсэн мөртлөө цалингийн картын данс руу 639.9 мянгыг шилжүүлсэн л гэнэ. Энэ мэтээр хэдэн ажилтны цалин дээр алдсан байсныг нь хэлэхэд бусад руугаа дайрч доромжлон элдвээр хэлсэн тул уг ажилтнууд нягтлан бодогчийн ажлын хариуцлага алдаж илүү олгосон 69,2 мянган төгрөгийг өөрийнхөө цалингаасаа суутгуулахгүй хэмээн өргөдөл гаргаад дарга дээрээ оржээ. Аргагүй байдалд орсон дарга энэ удаад ажилтнуудынхаа талд орж ажлын хариуцлага алдсан нягтлан бодогчийг илүү олгосон мөнгийг өөрөө хариуцан барагдуулахыг үүрэгджээ. Энэ явдлаас хойш ажилтнууд нь нягтландаа итгэхээ байж дараа сараас нь эхлээд өөрсдөө цалин бодолтийг хянадаг болсон гэнэ. Энэ нь ч “үр дүнгээ” өгч 2-р сард ажилтнуудын цалинг дутуу бодож тооцоолоод гүйлгээ хийхэд бэлтгэсэн байсныг нь мэргэжилтнүүд өөрсдөө хянан үзэж мэдээд хамтран бодож алдааг нь залруулж байжээ. Мөн нягтланд нь ажил хавсран гүйцэтгүүлэхээр даргын тушаал гарч ТҮ-8-2 шатлалын 25 хувиар нэмж цалинжуулахыг зөвшөөрсөн атал 2014 оны 6-12 дугаар сарыг дуустал дуустал бүхэл бүтэн зургаан сарын хугацаанд ТЗ-4-2 шатлалын 25 хувиар тооцон цалингаа буруу бодож өөрийгөө хохироосон байсан гэнэ. Энэ мэт паянгаас хамгийн “аймшигтай” нь ивээгч болох Д.Соёлхүү даргаасаа ээлжийн амралтын зөрүү гээд 957 мянган төгрөг суутгасан явдал байжээ. Дотоод аудитынхан нягтлангаа халамцуу ирэхэд нь дарга нь чөлөө өгөөд явуулдагтай барьцдаггзй, хамт олноо хүндэтгэдэггүй, хутган үймүүлж, бүх ажилтнуудыг чанга хашгичиж загнадагийг нь тэвчдэг ч албаныхаа нэр хүндэд харшлахаар дотоод асуудлыг нь Сүхбаатар дүүргийн дотоод аудитын албаны мэргэжилтэн, төрсөн эх болох Г.Р-д бүр ажилтнуудын дэргэд утсаар байнга хэлдэгийг нь тэсээгүй гэнэ. Ийнхүү Д.Соёлхүү дарга найзынхаа хүүг нягтлангаар аваад том “баларсан” нь энэ аж.
NUUTS.mn
