Нууц мэдээллийн уурхай

“Спейшлайзд карьер консалтинг”-ийн ажилтан ОТ-ын нууц кодыг асуугаад халагджээ

Нийтэлсэн: 2015-10-23 01:36:20

Өмнийн говийн үүц болсон Оюутолгой маань Монголын нутаг дэвсгэр дээр байгаагаас бусдаараа гадныхны гарт бүрэн оржээ. Асар их баялгаа ашиглах хянах эрх маань  улам бүр багасан жижгэрч өдөр ирэх тусам монголчуудын хувьд хаалттай бүс болон хувирч байна. Оюутолгойд зөвхөн зочидод гэсэн нэрийн дор моголчууд ашиглах орох эрхгүй  өндөр хурдны Wi-Fi сүлжээ байдаг нь саяхан мэдэгджээ. “Спейшлайзд карьер консалтинг” компаний ажилтан гадныхан тусгай интернетийн сүлжээ ашиглаж байгааг мэдээд сонирхоход маш нууцалсан кодтой байсан гэнэ. Тэрээр ажил хэргийн шугмаар Wi-Fi сүлжээг ашиглахаар кодыг нь асуун ОТ-н ажилтанд хандсан биш бөөн асуудал дэгджээ. Мэдээлэл технологи хариуцсан тусгай  ажилтан гэх Даниел Кесли гэгч яаран ирж энэ нь монголчууд ашиглах эрхгүй, зөвхөн гадныханд зориулагдсан сүлжээ болохыг ихэмсэг байдлаар тайлбарласан гэнэ. Монгол компаний ажилтан маш өндөр нууцлалын зэрэгтэй интернетийн сүлжээд нь халдах гэлээ хэмээн ОТ-н гадныхан  “Спейшлайзд карьер консалтинг” руу дайрч хоёр компаний хооронд маргаан дэгджээ. Энэ зөрчилд юмны эзэн гэдгээрээ гадныхан дийлсэн нь мэдээж. Монгол компани нь ОТ-д ажиллах хүчин нийлүүлэх гэрээтэй тул ажлаа алдаж гэрээ цулагдахаас ихэд айжээ. Энэ явдал монголчууд ОТ-гоо хянаж чаддаггүй гэдгийг бүрэн харуулж байна. Гадныхан өөрсдөө ашигладаг интернэт сүлжээндээ хавьтуулахгүй байхад үүнээс цаашхи олборлолт, борлуулалт, ашиг зэрэг нь бүр нууц байдаг нь ойлгомжтой. Ерөнхий сайдтан Дубайд мундаг гэрээ байгуулж ирээд одоо бидний ОТ-д хяналт тавих эрх улам нэмэгдлээ хэмээн сайрхаж байсан нь худлаа болохыг энэ жишээ харуулж байна.  Үүнийг 100 мянган долларын цалин хувааж хүртдэг ТУЗ-ийн “учиртай гурван монгол толгой” засаж чадах болов уу..? 
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших