Нууц мэдээллийн уурхай

АН-ын дарга нар “хүрээ нь жижиг ажил нь жижиг” намын ажлаа хаяж байна

Нийтэлсэн: 2015-10-22 03:00:51

АН-ын орон нутгийн дарга нар нь намын явуулж байгаа бодлого авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд гутарч залхаж сүүлдээ өөрсдөө ажлаа өгөн гарцгаах болжээ.  Тэд Ардын намыхан шиг нэлээд хөлс хүч гарган байж аймаг сумын намын дарга дэд дарга болдог. Гэтэл арай гэж хүрсэн албан тушаалаасаа өөрсдөө сайн дураараа татгалзах болсон нь гайхалтай. АН-ын дарга нарт сонгуульт жилийн хугацаанд  намаасаа, намынхаа  Засгийн газраасаа явуулсан бодлого авсан арга хэмжээг цэгцлээд хэлье гэхэд хэлэх зүйл олдохоо больжээ.  Үүн шиг бэрх зүйл ард иргэдтэйгээ өдөр бүр нүүр тулдаг орон нутгийн намын  ажилтнуудад байхгүй гэдгийг хотод суудаг, хааяа нэг зурагт хэвлэлээр гардаг Л.Эрхэмбаяр мэдэхгүй. Намын генсек нь АН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг  хувьчилж гаргах боломжгүй гэж хээв нэг хэлж байхад арга ч үгүй биз.  Түүнээс гадна  УИХ, Засгийн газарт өдөр булайгаа дэлгэж байгаа нөхдүүдийн өмнөөс бас нүүрээ улайлгаж нүд рүүгээ чичлүүлэх хэрэг гарна. Архангай аймгийн Эрдэнэнбулган сумын АН-ын дэд даргын ажлаа өгсөн шалтгаан нь генсек Л.Эрхэмбаярын ажлыг дүгнэсэн дүгнэлт гэхэд болно. Засгийн эрх баригч намын ажил улсын хэмжээнд жижгэрсэн нь хөдөө суманд бүр ч өчүүхэн болж харагдах нь мэдээж.  Дээд дарга нарынхаа бүтэлгүйдлийн төлөө доод шатныхан чичлүүлж хамаг бурууг нь үүрэх нь жинхэнэ зовлон биз. Намын ажил нь доод шатандаа ингэж дампуурсан байхад генсек нь төв аппаратаа ч цэгцэлж чадаагүй сууна. Харин ч бүр бужигнуулсан гэхэд болно. Л.Эрхэмбаяр ажлаа авангуутаа Хяналтын ерөнхий хороогоороо оролдон хуульчийг нь халсан. Чухам ямар шалтгаанаар халсанаа хэлдэггүй, бүрэн эрхийнхээ хүрээнд л халсан  гээд суугаад байна.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших