МИАТ-ынхны “мөнгөн цагаан онгоцны буян” хэд вэ..?
Нийтэлсэн: 2015-10-22 02:13:29
Сүүлийн үед голдуу муу зүйл хийж байгаа М.Зоригт сайд нэгэн санаандгүй нэгэн “сайн үйл” бүтээсэн нь түүний хутгасан будлианаар ачаар МИАТ хэмээх төрийн өмчит компаний ажилтнуудын авдаг тэнгэрт хадсан өндөр цалин байлаа. МИАТ-ынхан цалингаа “мөнгөн цагаан онгоц-ны буян гэж нэрлэдэг гэнэ. Салбарын сайддаа хавчигдан халагдаж байгаа гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайханы үндсэн цалин нь 7 сая бол нэмэгдэлтэйгээ нийлээд 9 сая төгрөгийг авдаг аж. Ийм өндөр цалинтай ажлаасаа гарч байгаа хүн ажлаас нь гаргасан нөхрийн эсрэг “чулуу шидэлгүй” яахав. Гүйцэтгэх захиралынх нь цалин ийм хэмжээнд байхад бусдынх нь бас өндөр гэдэг нь мэдээж. МИАТ-ын нисгэгч сардаа 10, онгоцны үйлчлэгч 3 сая төгрөгний цалин авдаг гэнэ.
NUUTS.mn
