Г.Маралмаа эхийнх нь бузрыг арилгана хэмээн талийгаач охины бэлэг эрхтэнг базаж чимхэж байжээ-2
Нийтэлсэн: 2015-10-22 00:50:33
...Харин эцэг Т.Цогт нь гуравдахь мэдүүлгээрээ зоддог байснаа хүлээжээ. Тэрээр “...Анх сэжигтнээр өгсөн мэдүүлэг бол Маралмааг хаацайлж өгсөн мэдүүлэг. Охин шатнаас унаагүй юм, би худлаа хэлсэн. 2014 оны намар би охиноо Өнөржаргалаас авсан. Өнөржаргал “би хүүхдээ харж чадахгүй, тэжээх чадваргүй байна тиймээс чи хүүхдээ авах уу” гэсэн. Намайг ажлаасаа бууж ирэхэд Маралмаа надад “охин ээжийгээ санаад, гарч гүйж байгаад шатнаас унасан” гэж хэлсэн. Би үгэнд итгэсэн. Дараа нь охины өвдөг нь хөхөрсөн байсан гэтэл Маралмаа “тоглож явж байгаад унасан” гэж хэлэхэд нь би бас л итгэсэн. Өнөржаргал надад итгэж охиныг надад өгсөн шиг би Маралмаад итгэж байсан. Өнөөдөр би Маралмаад итгэснээр юу алдсан бэ гэвэл миний эрх чөлөө, нэр төр, ганц худагт цагдан хоригдсондоо огт харамсахгүй байна. Ганцхан охиныхоо амь насыг алдсандаа харамсаж байна” гэжээ. Талийгаач охины ээж Б.Өнөржаргал “...нуруу нь яагаад хөхөрчихөө вэ” гэж асуухад “Маралмаа аниа аавыг ажилдаа явахаар чамайг харахаас дургүй хүрээд байна гээд намайг зоддог, миний үснээс зулгаадаг” гэж ярьсан...Намайг Баянзүрх дүүргийн эмнэлэгт ирэхэд эмч нар “танай хүүхэд өөрийн амьсгаагүй ирсэн” гэж хэлсэн” гэжээ. Т.Цогтынд очиж хонодог байсан Б.Н гэдэг охин “...гэрт нь очиж хонох үед Маралмаа талийгаач охиныг байнга загнаж зандарч харьцдаг байсан. Тэгээч ингээч чамд хэлсэн биз дээ гээд буланд зогсоогоод эсхүл байнга суулгаад хөдөлгөхгүй байлгадаг байсанБас Маралмаа бөө болж байна гээд талийгаач дүүг нэг модон могой шиг юмаар нуруу руу нь цохидог, өмсгөлөө өмсөөд бөөлөөд байдаг. Дүү маань айгаад уйлаад байдаг байсан. Би яагаад цохиж зодоод байгаа юм гэхэд “эхийнх нь бузар шингэсэн байна” гээд байсан. Олон удаа онгод нь бууж байна гээд талийгаач охиныг тэр модон могой шиг зүйлээр ороолгож зоддог байсан. Нэг удаа бүр чармай нүцгэн болгож байгаад сүү цацаад зодож байсан. Би болиулж чадахгүй айгаад л сууж байдаг байсан. Бөө болчихоод онгод нь буусан байхдаа Маралмаа өөрөө “чи яагаад миний түшээ охины үгэнд орохгүй байна, амийг чинь таслана шүү” гэж талийгаач охин дүүг маань загнаад байдаг байсан...Маралмаа эгч арц арвайн будаа хольчихсон, энийг чи дүүдээ өг гэхээр нь би өгөх гэсэн чинь дүү би идэхгүй гэсэн тэр нь аягүй гашуун юм байсан, тэгээд элсэн чихэртэй найруулаад өгч байсан дараа нь Цогт ах орой нь ирэхэд Маралмаа эгч энийг тэнгэр өгсөн, наадахдаа идүүл гэсэн чинь би өөрөө өгье гээд тэр юмыг идүүлсэн тэрнээс болж дүү шөнө орондоо шээгээд дараа нь бөөлжсөн, 2015 оны 1-р сарын 15-наас хойш байсан шиг санагдаж байна “дүүгээ хараад өгөөч ” гэхээр нь би яваад очсон, Маралмаа эгч цэнхэр могойтой өмсгөл өмсөөд хэнгэргээ дэлдээд дүүг чармай нүцгэлээд өөрийнхөө өмнө 4 хөллүүлж тонгойлгож суулгаад тагшинд надаар сүү хийлгээд амандаа балгаад дүү руу тургиад цацаад цааш нь харуулж бас цацаад тэгээд модон могойгоор нуруу руу нь цохиж байснаа дараа нь толгой руу нь нөгөө модон могойгоороо цохисон, дараа нь намайг бас модон могойгоороо нуруу руу 4-5 удаа цохисон, энэ үед дүү уйлаад л байсан ер нь хэнгэргээ дэлдэхээр нь л айгаад уйлаад байдаг юм. Тэгээд дүүг хэвтүүлээд гарандаа шар тос үрж байгаад эхийнх нь хормойн бузар шингэсэн байна гээд бэлэг эрхтэнг чанга базаж чимхсэн. ..дүү надад аавтайгаа л хамт баймаар байна Маралмаа аниатай цуг баймааргүй байна гэж ярьдаг байсан” гэжээ. Г. Маралмаагаас эхний байцаалт авсан хорооны цагдаа нь “...бид нарын зүгээс Маралмааг алгадсан, үснээс нь зулгаасан ингэж тэгж хэл гэж шахалт үзүүлсэн, хүчээр хэлүүлсэн зүйл байхгүй, ингэж болохгүй гэдгийг бүгд мэднэ.Маралмаа өөрийнхөө үйлдсэн хэргийг бултуулах, өөр байдал руу мушгих үйлдэл одоо хийж байгаа юм байна гэж бодож байна. Урьд нь яагаад цагдаагийн ажилтан биднийг зодсон талаар хэлж яриагүй мөртлөө одоо сар гарны дараа гэнэтхэн бид нарыг зодсон хүчээр мэдүүлэг авсан гэж хэлж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Энэ бол худлаа. Шалгуулахад бэлэн байна” хэмээн гомдол гаргаж байжээ.
NUUTS.mn
