Занданшуулсан шарилыг хулгайлсан Д.Энхтөр гэж хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-10-21 06:34:43
Өнөөдөр одоогоос 200 орчим жилийн өмнө буюу 1826-1905 оны үед амьдарч байсан, "амьд" гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавын шүтээнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд олноо ил гаргалаа. Аграмба Равсалын Санжайжав нь Өвгөн Гэсэр лам Цэвээнраашийн Чүлтэмжамцын /1816-1894/ шавь аж. Тэд амьд ахуйдаа увидасын ундарга эрдэнэсийн нутгийг сахин хамгаална хэмээн болгоосноор тэдний шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын ариун дагшин дэвсэгт оршоосон юм байна. Тэгвэл яг жилийн өмнө Д.Энхтөр нь 2014 оны 10-р сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 1-р сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан. Манай сайт энэ дуулиант хэргийг дэлгэрэнгүйгээр уншигчиддаа хүргэж байна. Д.Энхтөр нь цорж аграмба Санжжав гэдэг хүний талаар өөрийн багш Завхан аймгийн Идэр сумын хүн болох үзмэрч бариач лам Лхагважав гэдэг хүн дээр 1995-2002 оны хооронд шавилан сууж байхдаа сударын дээдийг олсон агуу номч мэргэн хүн гэж сонсож мэдсэн гэнэ. Улмаар энэ ламын сонирхох болж. Тэрээр 2010 он хүртэл шашин болон бусад байгалийн үнэт олдвор, далд ухагдахууны талаар судалгаа хийсний үндсэн дээр “Мөнх тэнгэрийн нууцаас” нэртэй номоо 1, 2-р дэвтэр болгон бичиж хэвлүүлжээ. Ингэж судалгаа хийж явахдаа Хэрээ хирэх гэдэг тахилгын нууцыг олж аван энэ тухайгаа сайд дарга нарт мэдэгдэх гэсэн ч тоох хүн гарсангүйд хаяжээ. Тэгээд 2014 оны 10-р сард Архангай аймгийн Цахирт байх ууланд байрлах анданшуулсан шарилыг өөрийн биеэр хөндөж үзэх дээрээс нь хүн яаж занданшуулдаг талаар судлах зорилгоор таних Цэрэннадмид гэдэг хүний микрогоор хамт явжээ. Батка гэдэг айлын намаржаанд очоод цогцсыг ганцаараа авах ёстой байсан болохоор жолоочдоо юу ч хэлэлгүй унтуулж амраагаад маргааш өглөө нь уул руу хамт явжээ. Агуйгаас хоёр шарил байсныг олж нэг шарилын дээрхи чулуунуудыг Батка, Цэрэннадмид нараар холдуулан засал хийнэ гэж худлаа хэлж буулгаад өөрөө бунхныг нь ном уншиж онгойлгон модон хайрцагнаас гаргаад холхон нуусан гэнэ. Мөн хайрцаг дотор үнэгний хуучин арьс, хүний хохимой толгой шар өнгийн цэмбэн даавуутай дом болгон нутгийн иргэдийг хохироохгүйгээр дом болгон үлдээжээ. Тэгээд доошоо явуулсан хоёрыгоо дуудан тагийг нь өөрөө таглаж чулуугаар нь булуулаад буужээ. Орой нь ганцаараа муу хөнжлийн даавуу барьж очиж авч ирээд микроныхоо ард хийсэн гэнэ. Гэтэл жолооч нь асуухад нь чамд хамаагүй гэж амыг нь таглаж. Маргааш өглөө нь Улаанбаатарлуу явж Баянхошууны баруун Баян-уулын 18-… тоотод гэртээ буулгажээ. Д.Энхтөр цогцосны толгой, нурууг өөрийн үйлддэг Хэрээ хирэх тахилын гол зэвсэг нь болж бусад нь хэрэггүй учир устгая гэж шийдээд байснаа өөрчилж. Ер нь үнэт олдвор олсон ч юм шиг санагдаад хэрэгтэй газар нь өгдөг юм билүү гэж бодоод Монголын музейн мэргэжилтэнд хэлсэн чинь тоогоогүй гэнэ. Улмаар ганц нэг ламд үзүүлж үнэ хүргэх зорилгоор Ховд аймгийн Булган сумаас авчирсан, ууланд байсан шарил, зардал их гарсан гэж ярьж явжээ. Ингэж явахад 9911-тэй дугаартай хүн залгаж ламд үзүүлж хийдэд нь тавих гэсэн юм гээд дуудахаар нь очтол цагдаагийнхан хүлээж байжээ. Цогцос авчиралцсан Н.Цэрэннадмид нь “…Энхтөр гэдэг хүнийг 2011 онд Баянхошуунд хүн үздэг мэргэ төлөг хийдэг гэхээр нь гэрт нь буюу СХД-ийн 9 хороо Баруун баян-уулд очиж үзүүлсэн чинь үнэн хэлж намайг итгүүлсэн тэгээд гэр бүлээрээ үзүүлж багш шавь гэж дуудуулах болж намайг хааяа өөрт хэрэгтэй үйлдэл дээрээ туслуулдаг байсан. Энхтөр ах 2014 оны 9-р яг өдрийг нь сайн санахгүй байна, намайг гэртээ байж байхад гэрт ирээд зардлыг нь ах нь даана Архангай аймаг орж айлд засал хийх гэсэн юм чи яваад өгөөч гэж гуйсан. Бид миний саарал өнгийн микро автобусаар Архангай аймгийн Цахир суманд нэг хөдөөний айлд очоод засал ном хийгээд тэр айлдаа хоносон. Маргааш нь Энхтөр ах уулнаас сэлэм авна гээд уг очсон айлын залуу бид хоёрыг дагуулаад уг айлаас баруун хойд зүгт байдаг ууланд гарсан. Уулын оройд шургаа модоор хашаад гадуур нь том том чулуугаар дарчихсан хоёр ширхэг бунхан байсан. Энхтөр ах энд засал хийнэ гээд уг хоёр бунхны зүүн талын бунхных нь чулуунаас авалцаадах гээд нөгөө залуу бид хоёр чулуунаас нь буулгасан. Тэгээд одоо би засал хийнэ та хоёр доошоо бууж бай гээд нөгөө үлдсэн. 30-40 минутын дараа Энхтөр бид хоёрыг дуудаад чулуунуудыг нь буцаагаад тавилцаадах гээд бид хоёр чулууг нь тавьж хуучин байсан байранд нь оруулаад бууцгаасан. Орой нь Энхтөр ах орой дахин нөгөө ууландаа ном уншихаар боллоо гээдганцаараа бүрий болж байхад ойролцоогоор 19 цагийн үед уул руу явж 2 цагийн дараа хөнжлийн даавуунд opoocoн зүйл үүрч ирээд багаажаа онгойлго гээд онгойлгон хийгээд юу ч хэлэхгүй байхаар нь таны нөгөө сэлэм юм уу гэхэд чамд хамаагүй гэсэн. Д.Энхтөрд занданшуулсан цогцосто й уулыг зааж өгсөн хүн нь Цахирт сумын Б.Баянбат гэгч байжээ. Тэрээр “…2014 оны 9-р сард сумын төвд явж байтал гадуураа эрээн өнгийн хувцас өмссөн намхан эрэгтэй хүн намайг дуудаж уулзаад өөрийгөө лам хүн аминчлан гуйж байна, Гэсэр багшийн шарил аль хавьд байдаг талаар зааж өгөхийг хүссэн. Тэгээд манай гэрт ирж хоноод маргааш өглөө нь манай гэрийн ноён нурууг үзээд сумын төв хүргэж өгөх замдаа Гэсэр багшийн уулыг зааж өгөхөд наад хөлд нь очиж ном уншиж сууж байгаад явсан. 10-аад хоногийн дараа саарал өнгийн микро автобустай нэг хүнтэй Гэсэр багшаас адис хүртэнэ гээд ирсэн. Манай гэрт хоноогүй, майхан барьж гадаа хоносон, цагаан хоолтон гээд мах иддэггүй, өөрийгөө үзмэрч гээд хөзрөөр мэргэлж байсан, анх ирэхэд нь тэр хүн Гэсэр багшийн уулыг зааж өгөөч адис хүртэнэ ном уншиж энерги авна гэж хэлэхэд нь итгэж зааж өгч тусалсан” гэжээ.
NUUTS.mn
