Нууц мэдээллийн уурхай

Москвад 73 настай өвгөнийг Украйны тагнуул хэмээн 6 жилийн хорих ялаар шийтгэжээ

Нийтэлсэн: 2015-10-21 03:26:40

Ард түмнийхээ алхам бүрийг мөрдөн шалгадаг Путлерийн дэглэм өөрсдийгөө инээдтэй байдалд оруулах үйлдлийг ч ичиж зоволгүй хийх болжээ. Москва хотын шүүх 73 настай тэтгэвэрийн өвгөнийг Украйны тусын тулд тагнуул хийсэн хэмээн 6 жил хорих ялаар шийтгэжээ. Гар хөл муутай, гарахдаа таяг тулж явдаг өвгөн “аугаа Их Орос”-д хор хохирол учруулах ямар тагнуулын ажиллагаа хийснээ өөрөө л ойлгохгүй явсаар ачигджээ. Харин байрныхаа хөгшчүүдэд Украйнд халдан довтолсныг эсэргүүцэж байгаагаа ярьсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.  73 настай Украйны “Жэймс Бонд”-ыг илрүүлэн баривчилсан нь Холбооны Аюулгүй албаны том амжилт гэж тооцогджээ. Мөн Новосибирск хотод очих хаягаа мартсан 91 настай ахмад дайчныг таксины жолооч зодож хүндээр бэртээсэн хэрэг гарчээ. Галт тэрэгнээс буусан өвгөн такси аван явахдаа нас өндөр тул очих газрынхаа хаягийг санасангүй. Ингээд хотоор баахан давхисны эцэст үнэн учраа хэлтэл таксины жолооч шууд л чирж буулгаад нүдэж орхижээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших