Г.Маралмаа эхийнх нь бузрыг арилгана хэмээн талийгаач охины бэлэг эрхтэнг базаж чимхэж байжээ-1
Нийтэлсэн: 2015-10-21 02:18:45
Гурван нас 11 сартай охиныг зэрлэгээр хөнөөсөн Г.Мараламаа,Цогт нарын анхан шатны шүүх хурал болсон. Манай сайт та бүхэнд энэ хэргийн тухай зарим мэдээллийг хүргэж байна. Хоёр хэрэгтний охиныг тарчилгааж байсан нь үнэхээр амйшигтай аж. Шүүхээс Г.Маралмааг өөрийн дагавар охин болох 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг 2015 оны 2-р сарын 14-ний өдөр, мөн яллагдагч Т.Цогттой бүлэглэн 2015 оны 2-р сарын 15-ны өдөр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан, мөн 2014 оны 10-р сарын 24-нөөс 2015 оны 2-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох эхийн бузар арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, усанд, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлаасан, Т.Цогттой бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 2-р сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд талийгаач Ц.Оюу-Эрдэнэд арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлэх, модон могойгоор байнга ороолгох зэргээр байнга зодож тарчлаасан гэж яллагдсан.Харин Т.Цогт нь 2015 оны 2-р сарын 15-ны өдөр яллагдагч Г.Маралмаатай бүлэглэн өөрийн төрсөн охин болох 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг өмдөндөө баалаа гэх шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан, 2014 оны 10-р сарын 24-нөөс 2015 оны 2-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг суран бүсний арлааар зодох, яллагдагч Г.Маралмаатай бүлэглэн бөөгийн үйл хийж байна хэмээн модон могойгоор байнга зодох, арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлж байнга зодож тарчлаах гэмт хэргүүдэд тус тус холбогсон. Г.Маралмаа нь эхний мэдүүлэгдээ “…2-р сарын 11- ний өглөө 09-10 цагийн үед охиноо гадаа тоглуулах гээд гаргасан. Охин Оюу-Эрдэнэ гадаа тоглож байгаад уйлаад байхаар нь гараад хартал “шатан дээрээс унасан” гээд газар хэвтээд уйлаад байж байсан. гэрт оруулсан, үүнээс хойш гайгүй байж байгаад 15 ны орой нурмайгаад байсан..” гэжээ. Дараагийн мэдүүлэгдээ “…охин намайг “чи зайл би аавтайгаа хамт баймаар байна” гээд нулимаад бас “усанд орохгүй” гээд уйлаад байхаар нь би гараараа 2 гуя руу нь цохисон, тэгээд коршокинд суулгах гэтэл суухгүй хөл нүцгэн зогсоод байхаар нь ор луу хэвт гээд түлхтэл толгойгоороо шалан дээр тэрийгээд унасан, газар унахаар нь босгож ирээд бөгс рүү нь 2 удаа гараараа алгадаад хэвт гээд оронд хэвтүүлсэн. Тэгтэл тэр оройдоо охин жаахан нурмайгаад бие нь эвгүй байгаа бололтой байсан бөгөөд өглөө 9-10 цаг гээд сэрдэг хүүхэд чинь маргааш өглөө нь 12 цаг хүртэл унтаад сэрэхээр нь би шээх байх гэж бодоод коршокинд суулгахад “хөл өвдөөд байна” гээд зогсож чадахгүй бие сул, гулжийж унаад зогсож чадахгүй байхаар нь коршокинд нь суулгаад Цогт руу утсаар залгаад “охин зогсож чадахгүй байна хөл өвдөөд байна яах вэ” гэж асуухад түнх нь өвдөөд байгаа байхаа алхуулахгүй оронд нь хэвтүүлчих гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь өмсүүлээд оронд нь хэвтүүлээд гэрээ цэвэрлээд нүүрс түлээ оруулаад галаа асаагаад байж байтал охин дуугарахгүй байхаар нь харсан чинь татчихсан байсан. Би сандраад архиар биеийг нь арчаад урд айлын эгчийг дуудаж, түргэн дуудах гэтэл утас нь болохгүй байхаар нь Цогтоо руу залгаад хэлсэн чинь “дуудлагатай явж байна” гэсэн би урд айлын эгчтэй нийлж охиныг хувцаслаад такси бариад Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь дусал тариа хийгээд байж байтал Цогтоо ирээд түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд толгойны зураг аваад эмч заавал томографийн зураг авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас өглөө мөнгө олж ирээд зургийг нь авахуулъя гэж бодоод эмнэлгээс хүүхдээ аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд охин Оюу-Эрдэнэ хоол цайгаа идэж уугаад унтсан. Цогтоо тэр оройдоо охин бид 2-ыг үлдээгээд ажилдаа явсан. 2015 оны 2-р сарын 17-ны өглөө 7 цагт охин Оюу-Эрдэнэ татаад сэрсэн, би Цогт руу залгаад чи ирж байна уу гэж асуухад одоо ингээд гарлаа гээд бид 2 түргэн дуудсан чинь ирэхгүй байж байгаад 09 цагийн үед түргэн ирээд охиныг аваад Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирсэн. Би уурлаад хэвт гээд охин Оюу-Эрдэнийг гараараа түлхсэн чинь толгойныхоо ар дагзаар саваад шалан дээр унасан ..” хэмээн зоддог байснаа хүлээн зөвшөөрч эхэлжээ/үргэлжлэл бий/
NUUTS.mn
