Нууц мэдээллийн уурхай

Н.Энхболд захирал 52 саяын гадаад зөвлөхтэй

Нийтэлсэн: 2015-10-21 00:50:13

Хотын захиргаа олон төсөл хэрэгжүүлдэг. Хамгийн алдартай нь “Гэр хорооллын дахин төлөвлөт” агаад түүнээс гадна Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл гэх мэт иргэд төдийлөн мэддэггүй төслүүд ч бий.  Энэ төсөл нь нь 1994 оноос эхлэн хэрэгжиж 2012 оныг хүртэл хоёр үе шаттайгаар Нийслэлийн Нисэх, Яармаг, Шархад, Толгойт, Хайлааст, Дэнжийн мянга, Гандан, Чингэлтэй, Баянхошуу, Дамбадаржаа, Дарь-Эхийн гэр хорооллын ус хангамжийн системийг бүхэл нь сайжруулснаар гэр хорооллын 350 гаруй мянган иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдсан гэнэ. Түүнээс гадна төслөөр үерийн хамгаалалтын далан суваг, автозам, ногоон байгууламж, гудамжны гэрэлтүүлэг, автомашины болон явган хүний гүүр, нийтийн ахуйн үйлчилгээний төв, интернэт мэдээллийн төв барих зэргээр гэр хороолын иргэдийн амьдрах орчинг сайжруулсаар иржээ. Түүнчлэн Иргэдийн оролцоог дэмжих төслийн хүрээнд 60 гаруй иргэдийн бүлгийг байгуулж, 5 иргэдийн бүлгийн холбоодтой болж, гэр хорооллыг иргэдтэйгээ хамтарч хөгжүүлж байна. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл нь 1997 оноос эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийг сайжруулах, автозам, үерийн хамгаалалтын далан суваг, явган зам, гүүр, гэрэлтүүлэг, ахуйн үйлчилгээний төв, байгаль хамгаалал, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээс гадна төр иргэдийн хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг аж. Үүнээс харахад хэрэгтэй буянтай төсөл гэдэг илт. Бид мега төслүүд л олон тэрбумын үнэтэй гадаад зөвлөх авдаг гэж шүүмжилдэг. Гэтэл жижиг төслүүдэд ч хүртэл гадаад зөвлөх авах “гарцаагүй” шаардлага гардаг аж.  Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийш удирдах нэгжийн захирал Н.Энхболд нь Кристэн Пимбортон Пиготт хэмээх гадаад захиралын “зөвлөх үйлчилгээний” хөлсөнд 52 сая төгрөг төлсөн нь бас л их мөнгө юм. Гэтэл манайд нийтийн аж ахуй хөгжөөд 60 гаруй жил болсон, үндэсний олон мэргэжилтэн бэлтгэгдэн ажилласаар ирсэн. Насаараа нийтийн аж ахуйд ажилласан туршлагатай инженер гадаад зөвлөхөөс дутуугүй санаа оноог эрхэм даргад хэлэх байсан даа…Түүнээс гадна энэ төсөл 10 ажилтнаа Тайландад танилцах аялалд 7 хоног явуулахад 34 сая төгрөг зарцуулжээ. Ердөө л танилцах зорилготой юм байна. Үнэхээр танилцуулах гээд байгаа юм бол “Youtube”-гээс Тайландын тухай кино үзүүлчихвэл төсвийн мөнгөнд хамаагүй хэмнэлттэй байсан. Харин туршлага судлах гэж ажил хэргийн зорилгоор явж байгаа бол “аялах” эсэхийг захирлын таалал мэдэх нь зөв юм.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших