“Аймшигт” М.Зоригт “Голомт”-д шилжүүлсэн 2 тэрбумын талаар тайлбар хийжээ
Ямар аймшигтай хүн байснаа харуулсан ЗТ-ийн сайд М.Зоригт “Голомт” банк руу шилжүүлсэн МИАТ-ын 2 тэрбумын талаар ингэж тайлбарлажээ. Төрийн өмчит МИАТ нь хувийн өмчит “Голомт”-д ёс суртахууны гэмээр “өртэй” аж. Учир нь өмнө нь олон удаа тусалж бүр аминд нь орж онгоц авахад нь хүртэл зээл өгч байжээ. Гэхдээ МИАТ зүгээр зээл аваагүй, барьцаа тавиад хүүтэй зээлсэн байх ёстой. Гэтэл цаана нь хариулах ёстой “өр” бас үлдсэн агаад хоёр тэрбумыг байршуулсан нь ердөө тэр өрөө л дарж байгаа хэрэг гэнэ.
NUUTS.mn