Хотын хамгийн их хавчигдсан “бөбөөчид” хаана байдаг вэ?
Нийтэлсэн: 2015-10-20 04:02:38
Хөөрхий “бөбөөчидыг” хүн бүр л ад шоо үздэг. Хажуугаар нь зөрөхөөс цэрвэдэг сэжиглэдэг хүмүүс бий. Гэхдээ гадуурхагдсан тэдний дунд хамгийн их гадуурхагдсан нь бас байдаг гэнэ. Сонгинохайрхан дүүргийн “Хархорин” захын “бөбөөчид” 1-р хорооллын 32-р байр хавиар эргэлддэг. Тэндээ идэж уун унтаж хонодог. Тэгвэл ердөө урд талын замын цаадах нь Баянгол дүүрэгт ордог агаад Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар нь ирэх юм бол замын урдаа гарч хэвт гээд хөөгөөд байдаг гэнэ. Харин Баянголын цагдаа нар өөдөөс нь замын хойд талдаа гар хэмээн туудаг аж. Ййнхүү хоёр дүүргийн цагдаа нарт хавчигдсан тэр хавийнхан хотын “бөбөөчид” дундаа хамгийн их зовсон мөн харьяалалгүйд тооцогддог болжээ.
NUUTS.mn
