Нууц мэдээллийн уурхай

Голомт руу шилжүүлсэн 2 тэрбум буюу М.Зоригт сайдын үнэн төрх илчлэгдлээ

Нийтэлсэн: 2015-10-20 03:06:09

Уудаг иддэг сайд нараас залхсан нэг хэсэг нь М.Зоригтыг сайд болоход дэмжиж байсан. Сүхбаатараас сонгогдсон гишүүн хангалттай хөрөнгөтэй тул идэж уухгүй, өөрөө идэж уугсадыг шүүмжилдэг тул тийм зүйл хийхээргүй ёс зүй бага боловч байгаа гэж найдаж байсан. Гэтэл МИАТ-ын хоёр тэрбум төгрөгийг өөрийн оролцоотой “Голомт” банк руугаа татах чиглэл үүрэг өгч байснаар тэр хүмүүсийн найдлага салхинд хийслээ. Бас л нэг иддэг уудаг нөхөр далд сонирхол нарийн төлөвлөгөөгөөр сайдын суудалд гарчээ. Тэр сонирхол нь хувийн банкаа аврах, тэр төлөвлөгөө нь Төрийн банкыг үнэгүйдүүлж байж аваад өөрийн банкаа бас л аврах байсан бололтой. М.Зоригт сайд Новосибирскийн нислэг энэ тэрээр МИАТ-ын гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханг айлгаад арга хэмжээ авна гэж дарамтлаад байсны цаана нь ердөө нисэхийн ганц компанийхаа мөнгийг “Голомт”-д байршуулах л гэсэн атгаг санаатай байж. Үүний тулд хөөрхий гавьяат нисгэгчийг байнгийн айдастай хэдэн сар явуулжээ. Айлгаад байвал хэлсэнийг нь үг дуугай дагана гэж тооцоолж. Ингэсний хүчинд МИАТ-ын хоёр тэрбумыг банкиндаа хийлгээд авч. Гэсэн ч тэр нь муудаж байгаа банкинд нь юу ч болохгүй биз.  Үүнээс том дусал залгуулж байж л сэхэл авна.  МИАТ-ын захирлыг дарамталж мөнгө хийлгэдэг сайдтан  одоо шударга ёс, авлигалын эсрэг тэмцэл, ашиг сонирхолын зөрчлийн тухай  жиргээд ч хэрэггүй. Ажлаа бушуухан өгөөд авьяасаа хөгжүүлэн хүүхнүүдийнхээ зургийг дараад явж байвал таарна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших