Эхнэрийг нь “шоучин” гэснээс болж хутга гарган нэг настай хүүг нь зүсжээ
Нийтэлсэн: 2015-10-20 01:58:39
Ямар ч нөхөр эхнэрээ хэт их шоуддаг, үдэш орой залгаад гараад ир гэдэг эмэгтэйтэй найзлуулахгүй байх. Энэ шалтгаанаас болж гэр бүлээрээ сайхан үерхэж байсан айл муудалцан нөхрүүд нь бүр хутга гарган зодолджээ. Хамгийн аймшигтай нь хутга барин дайрсан зодоонд нэг настай хүүхэд өртөж хөмсөг хэвлийдээ зүсүүлжээ. Энэ хэрэг Мишээл хотхоны 108-р байрны 4… тоотод гарчээ. Хөдөлгөөний удирдлагын төвд ажилладаг Э.Ж-гийнд эхнэрийн хамт зочилон ирсэн тогооч мэргэжилтэй Г.Д нар нь ойрд уулзсангүй, хоолны даруулга хэмээн архи пиво уусан гэнэ. Архиндаа халамцсан хүмүүсийн яриан дунд зочины эхнэр гэрийн эзэгтэйг “..чи гэртээ суусаар бүр гэрийн авгай боллоо, гарч орж бай” гэсэн нь гэрийн эзэнд таалагдаагүй аж. Өмнө нь тэрээр эхнэр лүү хэд хэдэн удаа шөнийн 02-03 цагийн үед залгаад гараад ир гэж байсан гэнэ. Үүнийг нь мэдэх гэрийн эзэн “ чам шиг байнга шоуддаг юмтай би эхнэрээ найзлуулахгүй” гэснээс болж хэрэг манджээ. Эхнэрийг маань аймшигтайгаар доромжиллоо гэсэн зочны нүүр ам нь шууд л хувираад босоод ирсэн гэж гэрийн эзэгтэй мэдүүлжээ. Зочин шууд хутга бариад гэрийн эзэд рүү дайрчээ. Нэг хутгыг ширээн дээр зоож хугалаад ахин нэг хутга бариад ална гээд дайрч бөөн зодоон уйлаан шуугиан болжээ. Нөхөр нь уйлж айсан хүүгээ тэврэн хутгай барьсан зочинтойгоо ноцолдох үед хүүхэд зүсэгдэж гэмтжээ. Зодолдох явцад гэрийн эзэн зочны эхнэрийг “янхан минь нөхрөө аваад зайл” гэсэнд уурссан хүүхэн эхнэр лүү нь зөрөөд дайрчээ. Хоёр хүүхэн хоюулаа хутганд зүсүүлж гэмтжээ. Хоёр нөхөр нь бас бие биенээ цохиж гэмтээж. Хөршийнх нь цагдаад мэдүүлснээр зодооноос болж орц нил цус болсон гэнэ. Томчуудын зодоонд өртөж зүсэгдэж айсан хүү шөнөдөө халуурч сандаргажээ.
