МИАТ-ын гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан ажлаа өгчээ
Новосибирскэд МИАТ-ын онгоц буулт хийсэн явдлаас болж ЗТ-ийн сайдтан гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханд заавал арга хэмжээ авна хэмээн тангарагласан. Тэгвэл захирал сайдын лантуу хэзээ толгой дээр нь буухыг хүлээж суулгүй өөрөө түрүүлэн хөдөлжээ. Шинэ сайдын талаархи хамаг гомдол тунирхалаа ТУЗ-ийн хурал дээр нэг амьсгаагаар хэлж аваад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөн тэтгэвэрдээ гарах өргөдлөө өгсөн гэнэ. Иргэний нисэхэд хийсэн ажилтай гавьяатын хувьд зурагчин сайдад хөөгдөж туугдан ажлаа өгөх хүсэл байсангүй бололтой.
NUUTS.mn