Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн ХААГ-ын Я.Идэрцогт хотын дарга нартаа гадуурхагджээ

Нийтэлсэн: 2015-10-20 01:12:58

Хэдэн сарын өмнө Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын идарга Я.Идэрцогт ярилцлага өгч дарга нар Үнэлгээний хороонд нөлөөлөх гэж оролддог тухай мэдэгдсэн.  Бүр тодорхой нэгэн тнедерээр жишээ аван хотын дарга нарын “оролцоог” ярьсан нь Шарга морьтын чиглэлд 6.3 километр зам тавих ажил байсан. 2014 онд төсөв нь нь батлагдсан энэ тендер баахан бужигнасны эцэст төсөв нь буцаад татагджээ.  “Бужигнуулсан” нөхөд нь “Си Эф Си групп” болж таарчээ. Хууль журмаараа тэр ажлыг хийж чадах туршлагатай, тоног төхөөрөмж техникээр бүрэн хангагдсан, инженер техникийн туршлагатай ажилчидтай компани шалгаруулах ёстой байсан гэнэ.  Гэтэл тендер шалгаруулалтын хоёр дахь шатанд Үнэлгээний хороо шаардлага хангахгүй “Си Эф Си” групп гэгчийг шалгаруулсан. Я.Идэрцогт Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийгхуульд нийцэж байгаа үгүй хянаж үзээд шалгарсан компани нь замын нэг ч инженергүй болохыг олж тогтоожээ. Ингээд мэргэжлийн бус гэж үзээд татгалзаж. Энэ талаар яриандаа “…Нөгөө гэрчилгээ тамганаас өөр юмгүй чэнж гэдэг шиг компани гэсэн үг…” гэсэн нь “Си Эф Си” группд маш том доромжлол болж сонсогдсон гэнэ. Цаашлаад дарга “…Ийм компанийг дэмжвэл зарчим алдагдаж, ийм компани шалгарч болдог юм байна гэсэн муухай жишиг тогтоно. Энэ асуудал дээр хотын томоохон албан тушаалтнууд хүртэл нөлөөлөх гэж оролдож “Энэ компанийг дэмжээд өг. Шалгаруулаад өгчих” гэж байсан. Тендер шалгаруулах үнэлгээний хороо ч шахалт нөлөөнд автсан байсан. Сангийн яамны шийдвэр хүртэл энэ компанид үйлчилсэн байсан” гээд цаана нь хэн хэн байгааг нэр заагаад хэлсэн гэхэд болно. Мундаг том групп атлаа олон нийийн дунд нэг ч инженергүй дээр нь ченж компаниараа цоллуулсан Си Эф Си” нь манай компаний ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсан хэмээн асар их мөнгө нэхэн Я.Идэрцогт даргыг шүүхээд өгөөд байна. Энэ явдлаас болж 56 ажилтантай Худалдан авах ажиллагааны газрын дарга хотын дээд удирдлагын хүрээнд хавчигдаж хяхагджээ. Хотын дарга нар Үнэлгээний хороонд нөлөөлдөг гэсэн нь Үүлний ч дургүйг хүргэсэн гэнэ. Бид удахгүй энэ хэргийг дэлгэрэнгүй нийтэлж  тэрхүү нөлөөлдөг хотын дарга нарын тухай мэдээллийг хүргэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших