Нууц мэдээллийн уурхай

Чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгох ёстой гэв

Нийтэлсэн: 2015-10-19 07:37:19

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Халхголд очиж ажилласан байна. Энэ талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Халх голд Монголын төр байна уу гэмээр нөхцөл байдал үүссэн байна билээ. Өнөөдөр тэнд хэн дуртай нь орж ирж хадлангаа хаддаг, байгаа баялагийг нь аваад явдаг, хил гаалийнхнийг нь янз бүрийн аргаар  аргалчихсан ийм л дүр зураг харагдаж байна” гээд тухайн бүс нутгийг дэлхийн малын эрүүл бүс болгоод, түүнийгээ дэлхий нийтэд зарлаад, малаа экспортод гаргадаг чиглэл рүү анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн “Халх гол гэдэг чинь Нидерландын газар нутгаас 2-3 дахин том. Нидерланд улс гэхэд Европ тив битгий хэл дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч орон. Тийм том боломж бидний өмнө байхад харийнхний амьдрах нутаг болгож байгааг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Энэ талаар биднийг ярихаар популист гэдэг. Тиймээс хэвлэлийнхэн Халх гол очиж ажиллаж хэрэгтэй байна” гэсэн юм.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр цалин тэтгэвэр нэмэх тал дээр эх үүсвэр цөөнгүй байгаа гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тухайлбал, Оюутолгойн төсөл дээр зөвлөгөө авах нэрээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг танах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах замаар цалинг нэмэх бололцоотой. Архи тамхи, бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварын хэмжээг өнөөдрийн үйлчилж буй 1450 төгрөгөөс 2000 болгож нэмэгдүүлвэл 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олох бололцоотой. Энэ саналаа холбогдох ажлын хэсгүүдэд хүргүүлнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Салбарын яамныхан Халх голд хоёр ч удаа очиж ажиллана гэсэн ч хойшлуулсан. Үнэнтэй нүүр тулах болохоор тэнд очиж ажиллахгүй байна. Чөлөөт бүс гэдэг бол улс доторх улс. 500 мянган га-г хашаалсан чөлөөт бүс гэж дэлхийн хаа ч байхгүй. Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй юм бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.
“Халх голд ажиллах үеэр хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадчихсан, зам зуур газрын тос ачсан машины тоос тасрахгүй, зогсоогоод зам асуух гэхээр хятад дугаартай хятад жолооч нар тааралдаж байсан аж. Тэнд монгол айл тааралдахгүй, тааралдсан иргэд нь “Бид зээл зээр хоёроор амьдарч байна. Гэтэл зээр ч үгүй боллоо” хэмээн халаглаж, Засгийн газрын гишүүдийг орон нутагт ирж ажиллаач ээ хэмээн хэл дуулгасан байна. Иргэдэд УИХ-ын гишүүд байдлыг эерэгээр тайлбарлахыг оролдож байсан ч иргэд өмнө нь газрын тосноос ашиг хүртэж чадаагүй. Үүнээс ч ашиг хүртэх боломж харагдахгүй байна. Энэ асуудлыг хүчингүй болгож өгөөч гэж байсан хэмээн”  Г.Уянга гишүүн ярьсан юм.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших