”Очир пресс”-ийн захирал өөр нэгэн захирлын төмсөгийг хавтгажээ
Нийтэлсэн: 2015-10-19 04:07:08
Манай компаний захирлууд гэж голдуу ууртай омогтой хүмүүс байдаг болжээ. Боловсролгүй хүмүүс шиг шууд хэрэлдэх барилцаж авах зодолдохыг урьтал болгодог гэнэ. Саяхан хоёр компаний захирал зодолдоод нэг нөгөөгийнхөө төмсөгийг хавтгажээ. Зодсон нь “Очир пресс” компаний захирал бол зодуулсан Батбаатар нь бас л нэг компаний захирал гэнэ. Зодоон Американ дэнжний 44/6 байрны автомашины гарааш дотор болсон агаад “Очир пресс” компаний талаас захирал эхнэрийн хамт нөгөө талаас Батбаатар захирал жолоочийн хамт оролцжээ. Захирлуудын нударга зөрүүлэлт Батбаатар захирлын халамцуугаас “Очир прэсс”-ийн захирал спорт загварын ногоон машинараа хэт хурдтай давхисанаас болжээ. “Төмсөгдүүлсэн” гэх Батбаатар захирал “..гараж дотор явж байтал спорт машин унасан 40 орчим насны хүн хажуугаар хурдтай өнгөрхөөр нь уг машины хажууд очоод цонхыг нь тогшоод гараж дотор зөөлөн явж болдоггүй юм уу хүүхэд хөгшид явдаг газар шүү дээ гэхэд жолоочийн хажуу талд сууж явсан эмэгтэй нь өөдөөс хүүхэд алга байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд хэрүүл эхэлсэн ба би уг эмэгтэй хүнтэй нь юм яриад яахав гэж бодоод жолооч руу очихоор урдуур нь гартал машинаа хөдөлгөж зүүн ташаа руу мөргөсөн. Тэгэхээр нь жолооч тал дээр нь очоод хаалгыг нь онгойлгох гэж татсан чинь эмэгтэй нь машинаа тойрч ирээд над руу хэрүүл хийж дайрсан энэ үед жолооч залуу бууж ирээд бид 2 заамдалцаж барьцалдаж авсан. Энэ үед Ж.Баасанжав салгах гэж бидний дундуур орсон боловч салаагүй. Тэгээд заамдалцаад зууралдах явцад хажуунаас эхнэр нь 2 удаа цүнхээрээ нүүр рүү цохьсон. Би тэр залууг нэг удаа гараараа цохьсон гэтэл өөдөөс тэр залуу зүүн цавь руу болон төмсөг рүү 2 удаа өшиглөсөн. Гэтэл Ж.Баасанжав дундуур ороод салгах гээд байсан боловч энгэрээс заамдаад тавихгүй байсан. Тэгж байтал эхнэр нь дахиж хажуу талаас цүнхээрээ савж гараараа нэг удаа цохиж хараагаад дайраад байсан. Энэ үед гаражийн жижүүр, хамгаалагч нар ирсэн ба би салаад явсан чинь араас ална хядна гэж хараагаад үлдсэн. Тухайн үед би жаахан халамцуу байсан учраас цагдаад хандаагүй орхисон. Тэгсэн 2 цагийн дараа төмсөг хавдаад хөндүүрлээд, дух хавдсан байсан боловч би орхисон байсан чинь тэр өдрөөс хойш 8 хоногийн дараа цагдаагаас дуудаж байцаалт авсан” гэжээ. Харин “төмсөгдсөн” гэх тал нь “…үл таних согтуу эрэгтэй хүн миний машины баруун талын цонхыг гараараа цохиод орилж хашгичиж байсан. Тэгэхээр нь би машинаасаа гарах гэтэл манай эхнэр намайг хориглоод болиулсан. Тэгтэл нөгөө согтуу хүн миний машины урдуур хөндөлсөж зогсоод явуулахгүй байсан учир манай эхнэр машинаасаа буугаад тэр согтуу залуу дээр очих үед согтуу залуу манай эхнэрийг зодох гээд дайрахаар нь би сандраад машинаа зогсоож амжилгүй машинаасаа буугаад эхнэрээ хамгаалах гэтэл эргээд над руу дайраад гараараа цохиод байсан. Манай эхнэр цагдаа дуудах үед тэр согтуу залуу гражаас гараад явсан. Би тэр залуугаас болж машинаа унтраалгүй гарсанаас болж машин төмөр хаалга мөргөж эвдэрсэн” гэжээ. Харин гэрч болох гараашийн жижүүр “… Би ажил дээрээ харуулын байранд сууж байхад гараж дотор дуу чимээ гараад хашгираад байхаар нь очсон чинь гараж дотроос машинаа авч гарч байсан эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй байрны оршин суугч Батбаатар захирал барьцалдчихсан зогсож байсан. Түүний хажуунаас эмэгтэй хүн цүнхээрээ цохиод байсан. Тэд нарын дундуур нэг залуу салгах гэж оролдоод байсан би салгах гэж бодсон боловч цохиулчих байх гэж бодоод ойртоогүй хараад зогсож байсан. Ногоон машины жолооч машинаа унтраалгүй бууж ирж заамдаж авсан болохоор машин нь асаалттай чигээрээ урагшаа хөдлөөд гаражийн хаалга мөргөсөн. Ногоон машины талынхан ууртай омогтой хүмүүс байсан” гэжээ. Шүүх хоёр захирлын “төмсөгдсөн” хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
NUUTS.mn
