Нууц мэдээллийн уурхай

Талбайн зурагчин талбайн цагдааг “янхнуудаас мөнгө авдаг” гээд цохьжээ

Нийтэлсэн: 2015-10-19 03:16:14

Чингисийн талбайн зурагчид талбайн цагдаа нартайгаа эв түнижн мууьай аж. Үүнийг баталсан явдал саяхан болжээ. Талбайн зурагчин Т.М нь  талбай дээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдааг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Зурагчин Т.М нь “…Чингисийн талбай дээр найзуудтайгаа уулзаж байхад ахлах ахлагч нэг цагдаагийн хамт ирж намайг хантаазаа өмс гэж шаардсан. Тэгэхэд би ажил хийх гэж ирээгүй, аппарат болон хантааз байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хоёр найзтайгаа Ард кино театрын хажуу талд байрлах “Цэ” бааранд орж хоёр шил архи уугаад 15 цагийн үед гарч ирсэн. Тэгээд эхнэр Чингисийн талбай дээр ажилладаг болохоор хамт гэрлүүгээ явах гээд Чингисийн талбайн баруун хойд талын сандал дээр сууж байсан. Тэгтэл хоёр цагдаа ирээд “чи муу согтуу байна, чамайг авч явна, эрүүлжүүлнэ, гээд хөл рүү өшиглөөд авч явсан. Тэгэхэд манай дүү ирээд “ахыгаа аваад явъя” гэж хэлэхэд манай дүүтэй маргалдаж газар унагаж гавлахаар нь би уураа барьж чадалгүй цохиод авсан” гэжээ. Харин ахлах ахлагч “…талбайгаар эргүүл хийгээд явж байтал Сүхбаатарын хөшөөний баруун талд М нь их хэмжээний согтолттой, шүлсээ хаяад сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр шаардлага тавиад байхад яагаад архи уучихдаг юм бэ гээд М-ийг дундаа хийгээд биед нь хүрээгүй дагуулаад төв цэгийн хажууд явж байтал хойноос нэг хүн дуудахаар нь эргээд хартал талбайн зурагчин Мөнхбадрал наад хүнээ өгчих, наад хүнийг чинь аваад явчихъя гээд маргалдсан, тэгээд  намайг “чи муу ер нь яахаараа дандаа ингэдэг юм” гээд миний хантаазны захнаас заамдаад авахаар нь би “тавь” гээд маргалдаад зогсож  байтал М нь  миний хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Тэр хоёр биднийг шалдан банди, янхануудаас мөнгө авдаг, зурагчдыг дандаа дарамталдаг гэх зэргээр хэл амаар доромжилсон. Би талбайн зурагчин заавал таних тэмдэг, хувийн дугаартай хантааз өмсөх ёстой, түүнийгээ өмс гэсэн, мөн талбай дээр архи ууж болохгүй гэсэн шаардлага тавьсан юм…” гэжээ. Хамт явсан цагдаа нь биднийг албан үүргээ гүйцэтгэж байхад “та нар дандаа ингэж зурагчдыг дарамталдаг” гээд  “биеэ үнэлэгчдээс мөнгө авдаг, п-да” гэх мэтээр доромжилсон” гэж баталжээ. Шүүх зурагчинг нэг жилээр тэнсэн харгалзжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших