Парисын тэнгэрт Монголын цоорхой далбаа манджээ
Нийтэлсэн: 2015-10-19 01:15:50
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын "Их дуулга" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр манай хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ. Тодруулбал -90 кг-д Л.Отгонбаатар Францын жудочийг нутгийн дэвжээн дээр нь ялснаар хүрэл медалийн болзол хангасан. Мөн Top of Form-81 кг-д О.Ууганбаатар маань урамтай сайхан барилдаж, Японы жудочийг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай улс Парисын "Их дуулга"-аас хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, тэмцээнд оролцож буй орнуудаас медалт хүрсэн байдлаараа гуравдугаарт жагсслаа. Манай жүдочид бахдам сайхан амжилт үзүүлсэн ч мандуулсан далбаа маань цоорхой байж таарчээ.
NUUTS.mn
